Нийслэлийн тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн багшаар ажилласан байсан Б.Батболд ‘Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна’ хэмээн өнөөдөр /2021.03.16/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Б.Батболд: ’29 дүгээр сургууль зургаан жилийн хугацаанд есөн захирал солигдож, 87 багш, ажилчид халагдсан. Удаа дараа захирал солигдож байгаа нь сургуулийн багш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлж байна. Намайг Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ил гаргаад байгаа учраас энэ ажлаас халсан. Салбарын Сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нартай уулзах хүсэлтэй’ гэсэн мэдээллийг өглөө.