Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг иргэний хувиар хянаж, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хяналт тавьж олноо танигдсан ‘Шилэн’ Цогоо УИХ-ын даргын Хяналт, шинжилгээ, харьяа байгууллагууд хариуцсан зөвлөхөөр томилогджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: Хичээн сайтар зүтгэж, Монгол улсын иргэдийн төлж байгаа татварын зохицуулалт, тендер худалдан авалт ил тод, нээлттэй байх, улсын мөнгийг хувьдаа завшдаг этгээдүүдэд хатуу хяналт тавин ажиллах ажлаа УИХ-ын даргын дэмжлэгтэйгээр явуулах болно. Хүчээ нэгтгэж, Япон лугаа хөгжье гэж бичжээ.
Түүний хувьд өмнө нь Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан юм.