Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Аллагын ард авилгын хэргүүд нуугдаж байна” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.03.17/ боллоо. Уг хурлаар 2021.03.21-ноос Улсын хэмжээнд иргэд зохион байгуулалтад орж, оршин суугаа газар бүрдээ “Газар, Байгалийн баялагт олон нийтийн үзлэг зохион байгуулж, хяналт тогтоох” бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:
Монгол улс хүн болон малаа тоолдог хэрнэ газраа, баялгаа тоолдоггүй. Хяналт шалгалт тавидаггүй. Энэ байдлаас болоод УИХ-д байгалийн баялгыг авилгадсан, хөрөнгөжсөн, оффшор хүмүүс олон байна.
Тухайлбал: Дэлхийн анхны Дархан цаазат Богд хаан уулын Төрийн тусгай хамгаалалттай газарт БОАЖЯ-ны 2001-2008 онуудад олгосон зөвшөөрлүүд гадаад дотоодын иргэдийн өмчлөлд шилжиж, эх үүсвэр нь тодорхойгүй асар их хэмжээний мөнгө эргэлдэж орон сууцны тансаг хаусуудыг дутуу барьж цемент, блок овоолсон нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Хятад иргэд нь хил давсан байна. энэ хэрэгт Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга ч оролцсон байж болзошгүй байна. Монгол хүний хөл тавиулдаггүй Дархан цаазат газарт Хятад иргэд үр удмаараа амьдран суух эрхийг эрх мэдэлтнүүд олгосон байна. Мөнгө угаасан, авилга авсан, эх орноосоо урвасан уг хэргийг шалгах ажил Ерөнхий сайдын мэдэлд АТГ очсоноор шалгагдахгүй зогслоо.
Монголын Ардчилсан холбооны анхны зохицуулагч С.Зоригийн Аллагын хэрэг 23 жил яригдаж байна. Тухайн үедээ ахуйн аллага нэрлэж, н.Бат-оюун гэдэг хүнийг хайж байсан. Гэтэл энэхүү хэрэг сонгууль угтаж өрнөөд, сонгуулийн маргааш мартагддаг. Гэтэл Ц.Нямдорж би захиалагчийг том дарга нарт хэлсэн гэдгээ 2021.01.19-ны өдөр мэдэгдэж, хэргийг санаатайгаар нуун дарагдуулдгаа хэлсэн гэсэн мэдээллийг өглөө.