Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав өнгөрсөн ням гарагт Аваргуудын зөвлөлийнхөнтэй уулзсан талаар тус холбооноос мэдээллээ.
Тус уулзалтанд Монгол Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож Монгол үндэсний өв соёл болох үндэсний бөхийн өнөөгийн байдлын талаар санал солилцов.
МҮБХ-ноос хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж, 2021 оны гуравдугаар сарын 20-ны бямба гарагт Монгол бөхийн өргөөнд 12 цагт Аваргуудын зөвлөл болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэй уулзалт хийхээр товложээ.