• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

2021-03-24
in Дэлхий дахинд
0
Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2021.03.23) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулжээ. Гэвч Кремлийн зүгээс Путинд хийсэн вакцины нэрийг нууцлан, Оросод бүтээсэн вакцин гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Ерөнхийлөгчийн хийлгэсэн вакцины нэрийг зарлахгүй. ОХУ-д бүтээсэн гурван вакцин гурвуулаа маш найдвартай, өндөр үр дүнтэй” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Путин бусад орны удирдагч нар шиг камерын өмнө вакцин хийлгэх нь дэмий зүйл хэмээн үзэж, үзэгчгүйгээр вакцин тариулсан” хэмээн мэдэгдсэн юм.

Өмнө нь Кремлийг эсэргүүцэгчид ОХУ-ын вакцинжуулалт маш удаан үргэлжилж, Путин вакцин тариулахгүй байгааг хүчтэй шүүмжилж байв. Тухайлбал, ОХУ өдгөө 146 сая иргэнийхээ ердөө 4.3 хувийг вакцинжуулаад буй нь барууны бусад орнуудтай харьцуулахад маш бага юм.

Ард иргэдээс авсан судалгаанаас харахад хүмүүс өнгөрсөн оны сүүлээр “Спутник В” вакцинд 58 хувь итгэж байсан бол энэ оны хоёрдугаар сард 62 хувь нь “Спутник В” вакцин хийлгэх хүсэлтэй болжээ. Мөн Кремлийн зүгээс Путин вакцин тариулаагүй байгаа нь ард түмний вакцинд итгэх итгэл нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой биш хэмээн мэдэгдэж байв.

Хүмүүс Путинээс яагаад өдийг хүртэл вакцин хийлгэхгүй байгааг нь удаа дараа асууж байсанд тэрбээр арванхоёрдугаар сард “Спутник В вакциныг миний насныханд төдийлөн тохирохгүй гэж эмч нар зөвлөж буй. Тэгээд ч ээлж дараагаа бодвол над шиг хүмүүсийн вакцин тариулах цаг арай болоогүй байна” хэмээн хариулж байлаа.

Тухайн үед “Спутник В” вакциныг эмч нар 18-60 насныханд хамгийн тохиромжтой хэмээн үзэж байсан ч хожим 60-аас дээш насныхан “Спутник В” вакцин хийлгэхэд аюулгүй хэмээн дүгнэсэн юм.

Песковын хэлсэнчлэн Путин ОХУ-ын бүтээсэн эхний вакцин “Спутник В”-г сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Түүнээс гадна Москва дотооддоо бүтээсэн “ЭпиВакКорона”, “КовиВак” хоёр вакцинд яаралтай тусламжийн горимоор зөвшөөрөл олгосон юм. Гэвч тус хоёр вакцины эцсийн шатны туршилт хараахан дуусаагүй тул үр дүн нь тодорхой болоогүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, ASSOCIATED PRESS

ShareTweetShare
Previous Post

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Next Post

БНСУ-ын Ерөнхийлөгч “AstraZeneca”-ийн вакцин хийлгэлээ

Next Post
БНСУ-ын Ерөнхийлөгч “AstraZeneca”-ийн вакцин хийлгэлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч “AstraZeneca”-ийн вакцин хийлгэлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан