• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Б.Жавхлан: Хоёр их наядын зээлийн санхүүжилтээс 20%-ийг нь гаргахад 5,900 зээлдэгч авсан байна

2021-04-09
in Редакцийн сонголт, Улс төр
0
АН-ын бүлэг завсарлага авч, Цэцийн гишүүний томилгоо хойшлов

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хоёр тун вакцин хийлгээд дархлаа тогтосныг яаж тогтоож байгаа вэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Энэ асуудал дээр судалгааны баг ажиллаж байгаа. Судалгааны багийнхан нэгдүгээр тун хийлгэсэн, хийлгэхээс өмнөх хүмүүсээс шинжилгээ авсан. Эсрэг бие үзээд хэр түвшинд байгаагаар нь дархлалын зэргийг тогтоож байгаа. Тодорхой үр дүн гарахаар мэдээлэл өгөх болно.

12:08 2021/04/09

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гурван хувийн хүүтэй зээл эзэддээ очиж чадаж байгаа юу?

Сангийн сайд Б.Жавхлан: Ажлын байрыг хамгаалах зээлд 5,900 зээлдэгч хамрагдсан. Үүнд 875 ААН, 5,025 иргэн зээлэнд хамрагдаад байна. Хоёр их наядаас 20 хувь нь гарахад 5,900 зээлдэгч авсан байна. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хяналтыг сайжруулсан. Яг бизнес эрхэлдэг, баялаг бүтээдэг хүмүүст нь зээлийг хүргэх ёстой. Үүнд иргэдийн болон холбогдох байгууллагууд хяналт тавьж явна.

10:54 2021/04/09

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан Ковидын үеийн хуульд Засгийн газар орлогыг хамгаалах арга хэмжээ авах эрхтэй, жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх эрхтэй, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан. Иргэдэд 300 мянган төгрөг олгож байгаа нь хуулийн дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр.

Эрдэнэт үйлдвэр цар тахлын эхний үеийн хүндрэлийг авч гарсан. 650 тэрбум төгрөгийг гэрэл, дулааны зардалд зарцуулсан. Нийт дүнгээрээ 760-аад тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн жилийн орлогоос цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан.

Оюутолгойг зогсооно, зогсоохгүй гэж өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Зогсоогоогүй учраас энэ удаад их наяд гаруй төгрөгөөр иргэдэд дэмжлэг олгож байна.

Вакцины тухайд сайн, муу гэдэг яриа огт байж болохгүй. Гурван янзын вакциныг аль алийг нь хэрэглэж байна. Гадна талд тэр нь муу, энэ нь сайн гэсэн захиалгат явуулга явж байгаа. Үүнд автаж сайн, муу гэж ярих нь зохисгүй. Би гэхэд оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ. Яах ч үгүй байна.

10:35 2021/04/09

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан байна. Халдварын тоо өсөх тусам эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсэж байна. Үүнийг дагаад хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амынхаа 25 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа учир хөл хориог халдвараас сэргийлэх нэг арга хэмжээ гэж үзэж байгаа.

10:25 2021/04/09

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Коронавирус орж ирээд бараг хоёр жил болчихлоо.

Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаан байна. Гэвч гаргаж байгаа мөнгө хийж байгаа ажлыг нь харьцуулаад харахад их муу байна.

Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг өгөхөөр болж. Энэ зөв алхам. Үүнийг эрт хэрэгжүүлэх байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ бид хүнд сорилтод байна. Өнгөрсөн хугацаанд 10 сар дотооддоо халдвар алдаагүй барьж чадсан. Хэрэв барьж чадаагүй бол вакцинтай золгож чадахгүй маш хүн байдалд орох байсан.

Зорилтот 60 хувьд хангалттай хүрэх хоёр тун вакцины гэрээг хийж чадсан.

Өчигдөр Засгийн газар ирэх 14 хоногийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн вакцинжуулалтаа үр дүнтэй болгохын тулд ийм арга хэмжээ авсан.

Үе үеийн Засгийн газрууд үр дүнтэй ажилласны дүнд сүүлийн сар гаруйн хугацаанд 1.2 гаруй их наядын орлого Оюутолгойгоос орж ирлээ.

ShareTweetShare
Previous Post

Ш.Лхачинжав: Цэргүүд айлаас боорцог, гамбир болон мотоциклийг нь гуйж аваад явсан байсан. Үргэлжлүүлэн хайж байна

Next Post

Н.Моди ‘вакцинжуулалтын баяр’ хийхийг уриалав

Next Post
Н.Моди ‘вакцинжуулалтын баяр’ хийхийг уриалав

Н.Моди 'вакцинжуулалтын баяр' хийхийг уриалав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан