• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Чехийн Shark хэмээх хоёр хүний, хэт хөнгөн агаарын хөлөг шинэ нисэх буудлын нээлтэд оролцохоор Монгол Улсыг зорьжээ

2021-06-28
in Дэлхий дахинд
0
Чехийн Shark хэмээх хоёр хүний, хэт хөнгөн агаарын хөлөг шинэ нисэх буудлын нээлтэд оролцохоор Монгол Улсыг зорьжээ

Хоёр хүний хэт хөнгөн, 103 үйлдвэрийн дугаартай Shark онгоцны ​​”чартер” нислэг орон нутгийн цагаар өчигдөр/2021.06.27/ 15:00 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол Улсыг руу хөөрчээ.

Уг онгоц өөрийн ангилалд дэлхийн хурдны дээд амжилтыг эзэмшдэг ч Улаанбаатар хотод шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг нээх цагт амжиж очихын тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр завсарлагатайгаар нийтдээ 5 хоног туулах юм.

Photo: Denis Gibadulin
Монголчуудын билэгдэл 4 хүчтэнг зураач, уран бүтээлч Л.Амарсанаагийн урласнаар далавчин дээрээ буулгасан үлгэрийн галт шувуун дүрслэлт Shark онгоц тэнгэр газрын дунд дөрвөн зүг найман зовхист тэдгээр дөрвөн хүчтэнээр хамгаалуулсаар Монгол нутагт анх ирээд өөрийн гэсэн дахин давтагдахгүй зам мөрийг үүсгэн, тэнгэрийн замыг тамгалан үлдээх болно.

OK-AUR 71 дугаарт тус Shark онгоц нь Чех, Монголын харилцааны 71 жилийн түүхийг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Чехүүд Улаанбаатарт нэгдүгээр эмнэлгийг барьж, уул уурхай, арьс шир, гутлын үйлдвэрийг байгуулахад туслалцаа үзүүлсээр ирсэн ба сүүлийн жилүүдэд мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийн ачаар хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Чехийн автобус, мотоцикл, автомашин, зүтгүүр болон бусад тоног төхөөрөмжийг Монголд олон жилийн туршид нийлүүлсээр ирсэн бол өнөөдөр нэн ялангуяа Чех орныг дэлхийд шилдэг нь хэмээн нэрлүүлж буй нисэхийн үйлдвэрлэл тэр дундаа хэт хөнгөн онгоцны чиглэлээр хамтран ажиллах цаг ирж байгаа юм.

Онгоцны дарга, Shark.Aero CZ компанийн гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад удаан хугацааны түршид оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүттэй хамтдаа Чехээс 20 дахин том газар нутагтай Монгол Улсад ийнхүү Чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг танилцуулах юм.

1990-ээд оны үед Монгол Улс ардчилал болон зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ Чехийн замналаас нилээд санаа авч байсан мөн түүнчлэн Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх орны тоонд багтаж байсантай адил өнөөдөр 3,000 гаруй хувийн хэт хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн чех улсын загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байна.

Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ

Германы нисгэгч Герхард Вакенхүт Герхард “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байна.

Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь Төв Азийн энэ улсад ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлүүдийн нэг болж чадна.

Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхон дурлагсдад таниулах явдал билээ. Түүнчлэн, Shark Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв.

Shark онгоцны техникийн үзүүлэлт

Photo: Gerhard Wackenhut

Дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг Shark онгоцонд мэдрэх боломжтой. Shark нь дугуй хураах гидравлик системтэй , өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн Dynon эсвэл Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм.

Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй холын зайд нисдэг хурдан онгоц юм. 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2,500 км зайг туулах чадвартай юм.

Kevlar карбон файбер хольц ашиглан аэродинамик гадаргуутай өвөрмөц гадаад үзэмжийг хослуулан хийснээрээ SHARK нь хамгийн хурдан хэт хөнгөн онгоц болжээ. Үүний нотолгоо бол дэлхийн дээд амжилтын цувралууд болон дизайнаараа хүртсэн янз бүрийн шагналууд юм. SHARK-ийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд нисэх онгоцыг бүхэлд нь аврах шүхрийн системийг санал болгодог. Онцгой байдлын үед энэ нь бүтэн онгоцны хамт аюулгүй газардах боломжтой аж.

 

Эх сурвалж: Чех улсын ЭСЯ

ShareTweetShare
Previous Post

Япон улс Токио 2020 наадамд ирэх Энэтхэг тэргүүтэй зургаан орны тамирчдаас олон удаагийн шинжилгээний хариу шаардана

Next Post

‘E-Mongolia’ хотын төвийн хороодод ажиллаж байна

Next Post
Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо

'E-Mongolia' хотын төвийн хороодод ажиллаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан