• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Х.Нямбаатар: Авлигыг цэгцлэх ажлыг өмнөд хилээс эхэлж байна

2021-07-06
in Нийгэм, Онцлох мэдээ, Хууль
0
Иргэдэд ногдуулсан 73 тэрбумын торгуулийг өршөөнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлажээ. Ачааны машины дугаарлалт нэмэгдэж, энгийн үеийнхээс гурав дахин цөөн машин гарч байгаа нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой ажээ. Учир нь БНХАУ-ын талаас Монголын хилийн боомтод ариутгал, халдваргүйтгэлийн стандарт хангахыг шаардаж байгаа юм. 

Өдөрт тогтоосон цөөн тооны автомашины квотод Замын-Үүд суманд ажиллаж буй төрийн байгууллагын албан тушаалтнууд давуу байдал үүсгэн өөр машин явуулж байна гэх иргэдийн гомдол иржээ. Энэ нь бараа эргэлтийг удаашруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгов. Тиймээс энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг байгуулсныг тэрээр онцлов. Тус ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг томилсон байна.

Зарим агентлагийн даргын шийдвэрээр Замын-Үүд сумын зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилох, тэдгээр байгууллагын ажилтнуудыг нь өөр орон нутгийн ажилтнуудтай сэлгэн ажиллуулах шийдвэр гарсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал,

  • ХХЕГ-ын даргын тушаалаар, хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, оронд нь Сэлэнгэ аймгийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууг томилсон байна.
  • МХЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-нөөс чөлөөлж, оронднь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар болжээ.
  • ГЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог өнөөдрөөс чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.
  • АТҮТ-ийн захирлын тушаалаар, Замын-Үүд дэх АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, оронд нь Дорноговь аймгийн АТҮТ-ийн салбарын дарга н.Сүхбаатарыг томилон ажиллуулах болов.
  • Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Уранбаярыг өнөөдрөөс чөлөөлж байгаа аж.

Мөн өнөөдөр Замын-Үүд суманд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын баг ажиллаж Замын-Үүд боомтын авлига, албан тушаалын асуудлыг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокурорын зөвшөөрөл гарчээ. Шан харамж авч том оврын автомашины дарааллыг дайруулан өөр автомашин оруулдаг гэх асуудлаар тэдгээр хүмүүсийн цаана байгаа албан тушаалтнуудыг лавшруулан шалгана гэдгийг мэдэгдлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол зорилт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн хүнд суртлыг арилгаж, дийлэнх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Анхан, дунд шатанд байгаа авлига, албан  тушаалын асуудлыг шалгаж цэгцлэх ажил өмнөд хилээс эхэлж байна. Замын-Үүдийн “мафи” гэдэг зүйлтэй Засгийн газар тэмцэхээ илэрхийлж байна. Цаана нь олон боомтын асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ижилхэн асуудал байгаа талаар иргэдийн хэд хэдэн гомдол ирсэн. Хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой авлигын асуудлыг цэгцлэх хамтарсан ажлын багийн шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилгоо авч ирсэн албан тушаалтнуудыг удирдан, ажлыг нь уялдуулж, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу болгон ажиллуулбал, БНХАУ-ын талтай ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудлыг ярилцах боломжтой” хэмээв.

Мөн наадмын амралтын өдрүүдийг Замын-Үүд боомтод хэсэгчлэн ажлын өдөр болгон ачаа бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллуулах саналыг Засгийн газарт танилцуулахаа тэмдэглэв. Түүнчлэн Замын-Үүд дэх Чөлөөт бүсийн хашааг ашиглан халдваргүй бүс болгож ачаа барааг буулгах ажлыг зохион байгуулах зэрэг шинэ арга барилаар ажиллах боломжтойг дурдлаа.

ShareTweetShare
Previous Post

Замын-Үүдийн зургаан албан тушаалтныг баривчилав

Next Post

Эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ

Next Post
Эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ

Эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан