• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Өршөөлийн хуулиар суллагдаж буй иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэж байна

2021-07-07
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Өршөөлийн хуулиар суллагдаж буй иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэж байна

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар улсын хэмжээнд ял эдэлж байгаа нийт 4,175 хоригдлын 1,841 буюу 46.4 хувь, хамрагдахгүй 2,334 хоригдол буюу 53.6 хувь, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3,669 ялтан хяналтад байгаагаас өршөөн хэлтрүүлэх 3,347, хамрагдахгүй 322  буюу нийт ялтны 91.2 хувь нь өршөөлд хамрагдахаар байгаа тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү өмнөх 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй ба урьд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж суллагдан дахин гэмт хэрэг үйлдсэн 155 хоригдлыг өршөөлд хамааруулахгүй. 

Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж суллагдах болон хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ял өөрчлөгдөх ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдах юм байна.

  1. Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг харьяалах прокурорын байгууллагад хүргүүлнэ.
  2. Прокурорын байгууллага нь холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хүлээн авч хянаж, холбогдох дүгнэлтийг шүүхэд гаргана.
  3. Шүүх тухайн хоригдол, ялтны өршөөлд хамруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт, хорих ангиас ирүүлсэн материалтай танилцаж, эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах байдлаар энэхүү үйл ажиллагаа хэрэгжинэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны хэмжээнд нийт 4,100 гаруй хоригдол ял эдэлж байгаа. Үүнээс:

  • Шууд суллагдах буюу өршөөн хэлтрүүлэх эрэгтэй 157, эмэгтэй 3, нийт 160 хоригдол буюу 3.8 хувь
  • Үндсэн болон эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагдаж суллагдах эрэгтэй 168, эмэгтэй 16, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдах 344 хоригдол буюу  8.2 хувь
  •  2 жил хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй 348, эмэгтэй 17, нийт 365 буюу 8.7 хувь
  • Тав ба түүнээс доош жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрэгтэй 1,086, эмэгтэй 41, өсвөр насны 3, нийт 1,130 хоригдол буюу 27 хувь.

Ингэснээр нийт хоригдлын 44.2 хувь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж.

Эмэгтэй 213 хоригдлын 43.7 хувь нь өршөөлийн хуульд хамрагдаж үлдсэн 56.3 хувь, өсвөр насны 25 хоригдлын 72 хувь өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн 28 хувь нь хамрагдахгүй.

Аймаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрт 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа бөгөөд баривчлах байр болон төвд Зөрчлийн тухай хуулиар баривчлагдсан этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулан суллажээ.

Хорих ял эдэлж буй хоригдлуудын хувьд шүүх, прокурорын байгууллагаас өршөөлийн хуульд хамрагдан суллагдах иргэдийн холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хянах, дүгнэлт, гаргах үйл ажиллагаа явагдаж байна.

Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэнэ

Суллагдаж буй иргэдийг орон нутагт хүргэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэнэ.

Бусад алслагдсан аймаг болон Нийслэлийн харьяат иргэдийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах байранд төвлөрүүлэн нэгдсэн журмаар орон нутагт нь хүргэх юм байна.

ShareTweetShare
Previous Post

АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээхээр боллоо

Next Post

ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛЖЭЭ

Next Post
ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛЖЭЭ

ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛЖЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан