• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

“Ланд Круйзер – 300” загварын Монгол дахь албан ёсны цахим нээлт 2021.07.07-нд зохион байгуулагдлаа

2021-07-09
in Нийгэм, Редакцийн сонголт, Спорт
0
“Ланд Круйзер – 300” загварын Монгол дахь албан ёсны цахим нээлт 2021.07.07-нд зохион байгуулагдлаа

“Тоёота корпорац”-ын хамгийн амжилттай төслүүдийн нэг болох “Ланд Круйзер”-ийн “Ланд Круйзер – 300” загварын Монгол дахь албан ёсны цахим нээлт 2021.07.07 зохион байгуулагдлаа. 70 жилийн түүхтэй энэхүү тав тух, хүч чадлын бэлгэ тэмдэг болсон автомашины цоо шинэ 300 загвар нь энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинд танилцуулагдсан.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Энэ өдөр бол бидний хувьд төдийгүй өндөр стандартыг хангасан автомашины үнэнч хэрэглэгч сонирхогч хүн бүхний хувьд онцгой өдөр билээ. Бид өнөөдөр дэлхий дахинд нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй “Ланд Круйзер – 300” загвараа Монголын хэрэглэгч та бүхнийхээ гарт ийнхүү хүргэх болсондоо баяртай байна. 70 жилийн түүхтэй “Ланд Круйзер” автомашин Монгол орны үзэсгэлэнт, онгон дагшин байгаль, бартаат замыг даван туулж, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн, хэрэглэгч та бүхний найдвартай хүлэг болсон билээ. Алтайн хязгаараас дорнын уудам талыг туулан аялсан олон жилийн баялаг түүх “Ланд Круйзер – 300”-ийн цоо шинэ үеэр ийнхүү баяжин тэлж байна. Цар тахлын эсрэг авч буй Монгол Улсын Засгийн газар, УОК-ын дүрэм журмыг хүндэтгэн дагаж, “Ланд Круйзер – 300” автомашины нээлт танилцуулгын үйл ажиллагааг ийнхүү цахим хэлбэрээр хүргэж байгаагаа илэрхийлэхэд таатай байна” хэмээн ярив.

Монгол орны эрс тэс уур амьсгалд төгс тохирдог гэх “Ланд Круйзер”-ийн шинэ загварын хувьд бензин зарцуулалт бага, байгальд ээлтэй гэх олон давуу талтай.

“Ланд Круйзер – 300” загварын үндсэн хэмжээс нь өмнөх загваруудтайгаа ижил боловч шинэ үеийн Тоёота архитектур “TNGA” платформыг ашиглан их бие, үндсэн рамыг шинэчилсэн бөгөөд үүний үр дүнд автомашины жолоодлогын уян хатан байдал нэмэгдэж, хүндийн төвийг сайжруулж, өмнөх загваруудаас илүү тогтвортой болжээ. Хажуугийн толины байрлалыг өөрчилж хажуугийн цонхны үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн аж. Мөн салоны хувьд орон зай, тав тух, аюулгүй байдлыг хослуулахын зэрэгцээ автомашины удирдлагууд жолоочид ойлгомжтой, аюулгүй байхаар байрлуулжээ. Жолоодлогын горим, хөгжим, агааржуулалт зэрэг үндсэн удирдлагын хэсгийг тусгаарласан нь жолооч танд илүү ойлгомжтой болсон.

Хэрэв та цоо шинэ “Ланд Круйзер – 300” загварын автомашиныг худалдан авахыг хүсвэл Монголд дараах албан ёсны дилерүүд худалдаалж байна.

  • ТАВАН БОГД ХХК – Утас: 7577-4444
  • МӨНХХАДА ХХК –  Утас: 7595-3333

Мөн үүний хувьд ч модель, хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаараад олон сонголттой.

Үйлдвэрлэгчээс санал болгож буй албан ёсны худалдаалах үнэ:

Модель нэр Хөдөлгүүр Шатахуун Үнэ
LC300 GX.R 3,956 cc V6 Бензин 188,100,000
LC300 GX.R 3,956 cc V6 Бензин 197,400,000
LC300 VX 3,445 cc V6 twin-turbo Бензин 277,500,000
LC300 ZX 3,445 cc V6 twin-turbo Бензин 293,900,000

Сануулахад, “Ланд Круйзер – 300” автомашин нь одоогоор зөвхөн бензин хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд 2021 оны 9-р сараас дизель хөдөлгүүртэй загварууд нь албан ёсоор зах зээлд нийлүүлэгдэх ажээ.

ShareTweetShare
Previous Post

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд долдугаар сарын 11-13-нд ажиллахгүй

Next Post

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

Next Post
Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан