Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ээж хүнсний захад махны үнэ тогтвортой байна.
Өнөөдөр үхрийн мах 9000-10000, хонины мах 8000-9000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Аймгийн Шуурхай штабаас махны үнийг тогтвортой, хомстол үүсгэхгүй байх зорилгоор орон нутгаас аж ахуй нэгжүүдийн худалдаанд нийлүүлэх махыг нэвтрүүлж байна. Хамгийн гол нь гарал үүсэл тодорхой байх шаардлагатай юм.