• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ 2127 КМ ЗАМЫГ ТУУЛАХДАА ӨМССӨН ДҮРЭМТ ХУВЦАС, ТӨРИЙН ДАЛБААГАА МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ХАДГАЛУУЛЛАА

2021-07-22
in Бусад, Нийгэм
0
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ 2127 КМ ЗАМЫГ ТУУЛАХДАА ӨМССӨН ДҮРЭМТ ХУВЦАС, ТӨРИЙН ДАЛБААГАА МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ХАДГАЛУУЛЛАА
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц нь Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Үндэсний их ардчилсан хувьсгалын түүхт 100 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан холын зайн гүйлт хийж Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 46 хоногт 2127 км замыг туулан 07 дугаар сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ. Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анхны зэвсгийн явган хүргэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.
Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр холын зайн гүйлтэд өмссөн дүрэмт хувцас, төрийн далбаагаа монгол цэргийн музейд хадгалууллаа. Тус үйл ажиллагаанд Монгол цэргийн музейн захирал хурандаа Д.Ганзориг Монголын Зэвсэгт хүчний шинэ үеийн түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу хойч үед цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж, түүхэн амжилтын эзэн болсонд нь баяр хүргэж Монгол цэргийн музейн сан хөмрөгтөө өөрийн гараар дурсгалын үг бичсэн төрийн далбаа, малгай, цамц, өмд, цүнх, гутлыг хүлээн авч “Дурсамж” гардууллаа.
Тэрээр Монгол цэргийн музейн үйл ажиллагаа үзүүллэгийн танхимтай танилцаж музейн хамт олонтой холын зайд гүйж байхад тохиолдсон үйл явдлуудаас хуваалцан дотно яриа өрнүүлж баярласан талархсанаа илэрхийллээ.
Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, цэргийн алба хаагч бүхэн бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байдгийг бодит байдлаар илтгэсэн ахлах ахлагч Э.Даваажамцад Монгол цэргийн музейн удирдлага хамт олны нэрийн өмнөөс дахин баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
ShareTweetShare
Previous Post

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 500 АЙЛД ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Next Post

‘Токио-2020’ олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

Next Post
‘Токио-2020’ олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

'Токио-2020' олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан