• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ‘АРЫГ’ ХЭН ДААХ ЮМ БЭ…

2021-08-19
in Дэд онцлох, Улс төр
0
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ‘АРЫГ’ ХЭН ДААХ ЮМ БЭ…
‘Босоо’ Ганбаа, Н.Алтанхуяг нар Засгийн газрыг унагачих хэмжээний фракци, улс төрч биш л дээ. Харин энэ хоёроор төлөөлүүлэн Засгийн газрыг унагах, нийгмийн сэтгэлзүйг тандах PR явж байгааг харж байна. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр найдвартай вэ, МАН дотроо тэсч үлдэх үү гэдэг анхаарал татна.
МАН-ын тухайд М.Энхболдын, Д.Сумъяабазарын, Д.Амарбаясгалангийн, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын гэх тодотголтой төлөөллүүд бий. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн гэх фракци байхгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын сэлэмний ир, жадны үзүүр явсан нэгэн. Тэр утгаараа М.Энхболд болон бусад фракциудтай илэрхий дайсагнаж У.Хүрэлсүхийн замын зассан түүхтэй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яг түүний гэх гишүүн байхгүй. Ихэнх сайдууд нь МАН-д хандив өгсөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон У.Хүрэлсүхийн тавиулууд юм. “Үхрийн бөөр шиг алаг” Засгийн газрын тухайд бүх фракциудаас хүн шингээх гэж оролдсон нь чадваргүй танхим бүрдүүлсэн гэх шүүмжийг бий болгосон байдаг.
Одоогийн Засгийн газрын хувь тавилан, Л.Оюун-Эрдэнийн хүчирхэгжих алхам бүр МАН-ын 65 гишүүдээс гадна фракциудаас хамаатай. Тэрээр Ц.Нямдоржийг өөрийн багтаа хамгаалагч маягаар авсан ч одоо түүнээс айх улс төрч байх болов уу даа. Хуульзүйн сайд Х.Нямбаатар ураг садны холбоотой шахуу хүн авч Д.Сумъяабазарын итгэлт хамтрагч билээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг хэн хамгаалах вэ?
МАН-ын генсек Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн сууринд суулгах бүх ажлыг хийсэн хүн. Харвардадын төлбөр сая ам.долларыг ч төлсөн ч байх магадлалтай найзууд. Д.Амарбаягалангийн хувьд “Монгол шуудан”-д байхаасаа илүү санхүүгийн эрх чөлөөнд хүрч өдгөө МАН-ын тэргүүн баян болсон гэхэд болно. Тэрээр итгэлт анд Л.Оюун-Эрдэнийг хотын намын хорооны фракци буюу Д.Сумъяабазартай сүжрэх болсон илэрхий дургуйцах болсон. Иймээс Л.Оюун-Эрдэнийг хамгаалахгүй нь тодорхой болсон.
У.Хүрэлсүхийн хувьд харахад хурдан шийдвэр гаргадаг мэт боловч маш хашир нэгэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг улаан цайм хамгаалах нь юу бол. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар АНУ-гаас буцан ирцгээж Н.Номтойбаяр тэргүүтэй хунтайж нартай НАМЗХ-ны төлөө “алалцаж” байхад тулааны талбарт дүү нараа орхиж байсан түүхтэй. Маш тэвчээртэй хоёр удаа Шадар сайд болж ирэх цагаа хүлээсэн тэрээр Л.Оюун-Эрдэнийг өмөөрөх эсэх нь эргэлзээтэй.
М.Энхболдыг сонгуульд дэвшүүлээгүй, хөөж явуулсан мэт боловч тэр эргэн ирэлтээ хийхийн тулд Л.Оюун-Эрдэнийн эсрэг бүхий л дайчдаа ашиглана. Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Ц.Сандуй, Д.Хаянхярваа гээд шүд зуусан залуус их бий. Мөнгө санхүүгийн хувьд торохоо байсан М.Энхболдын бүлэглэл дээр МАН-ын хуучин кадрууд хүч нэмэх сураг бий. Хууль хүчний хуучин кадрууд, Ц.Элбэгдорж, Б.Хурц, Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай гэх мэт нөхдүүд алга таших нь тодорхой.
Сү.Батболдын хувьд Л.Оюун-Эрдэнэтэй албан тушаалын төлөө ч юм уу, улс төрийн хувьд үзэлцэх сонирхол бага байх учиртай. Хувийн асуудал, оффшор бүсээс гадна Монголын хууль хүчин, хэвлэл мэдээлэл түүнийг зогсоо зайгүй оролдож буйд Л.Оюун-Эрдэнэ хамааралгүй мэт боловч энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хормойд ноцсон түймэр хонгонд хүрэх аюултай гэдгийг Сү.Батболд мэдэж байгаа учир М.Энхболдтой нэгдэж л таарна.
Д.Сумъяабазарын хувьд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хийгээд бусад фракциудын хүчийг сарниулах нууцхан хүсэл бий. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэд үнэнч холбоотон болж чадахгүй. Харин ч энэ зодооныг ашиглан хүлээн зөвшөөрөгдөх, үргэлж дайсагнагч Д.Амарбаясгаланг дагуулан тонгорох тактик барьж болох юм. Түүнийг хувьд бар арслангийн зодооныг уулан дээрээс ажиглан суухыг илүүд үзэж болох талтай.
МАН-ын үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг арыг хэн хамгаалах вэ гэсэн асуултад хариулахад ийм байна. Ард түмэн хамгаална гэсэн ойлголт байхгүй. Сайндаа л сэтгэцийн өөрчлөлттэй хэдэн троллууд нь сошиалд ам хуурайгүй хашгична биз. МАНАН дэглэм нураана энэ тэрд ард түмний сэтгэл хөдлөхөө байсан. Тэр хөөрөл Ж.Батзандан, Лу.Болд нарын албан тушаалтай хамт сарнисан юм.
Шанаа нь өөхөлсөн Л.Оюун-Эрдэнийг сүүлийн үеийн томилгоог харж байхад М.Энхболдын фракцитай ойлголцох гэсэн хандлага ажиглагдах болов. Ерөнхийдөө ая тал засаад эхлэв үү гэлтэй. Гэхдээ М.Энхболд дутуу цохиулсан бух шиг нүд гаргачихаад хонзогнуур, зөрүүд, мугуйд нэгэн билээ. АН-ын хувьд МАН бужигналдаж, өөрсдийнхөө унах нүхийг бэлдэж буйг харан баясах л үлдэв шүү. Их эрх мэдэл их уналтыг авчирдаг хойно доо…
Б.ЖАРГАЛСАЙХАН
Previous Post

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Next Post

Ч.Отгочулуу: АН хүнд үеийг хэрхэн давах талаар санал солилцох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байна

Next Post
АН-ыг нэг удирдлагатай болгохоор гишүүдийн гарын үсэг цуглуулна

Ч.Отгочулуу: АН хүнд үеийг хэрхэн давах талаар санал солилцох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байна

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан