Сүүлийн хоногт коронавируст халдварын дотоодод бүртгэгдсэн тохиолдол 1,988-аар нэмэгдлээ.
Үүний 52.3 хувь нь буюу 1,043 Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 47.4 хувь нь буюу 945 орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Хэнтий болон Дундговь аймагт хамгийн олон буюу 170-175 тохиолдол шинээр илэрчээ.
Харин өнгөрсөн хоногт Баянхонгор, Увс, Ховдод халдвар нэмж бүртгэгдээгүй бол бусад аймагт 10-83 тохиолдол шинээр илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 132,804 тохиолдол, Улаанбаатарт 162,922 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.