Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Хурлаар Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулган дээр хэлсэн тэрбум мод тарих асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаагаа зарласан. Энэхүү санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж буй. ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөнд ‘Эрдэнэт үйлдвэр’ төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, ‘Эрдэнэс Тавантолгой’ хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.