Ардчилсан намаас өнөөдөр /2021.10.1/ төв талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж байна. Тус жагсаал 11:00 цагт эхлэх аж.
2020-2021 оны сонгуульд үргүй зардал ихээр гаргаж эдийн засгийг хямралд оруулсан. Мөн Covid-19 цар тахлын үед төлөвлөлтгүй менежемнт хийж хүний эрх чөлөө, аж ахуй нэгжийн эрх ашгийг боомилж буйг тэд эсэргүүцэж байгаа. Өнөөдрийн жагсаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэд ирж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА М.ТУЛГАТ:
-Нийгэм, эдийн засагт тулгамдаад буй яаралтай шийдвэрлэх ёстой таван шаардлагыг бид Засгийн газарт хүргүүлсэн. Хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоож чадахгүй байгаа алба хаагчид, хил гаалийн асуудлыг зохицуулж чадахгүй байгаа хүмүүсийг чөлөөлөх. Нийгмийн даатгалын шимтгэлийн багц хууль зэргийг авч хэлэлцсэнгүй. Тиймээс бид өнөөдөр “Одоо боллоо” эсэргүүцлийн тэмцэл цуглааныг хийж байна. Халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна.