Төрийн өмчит компаниудын алдагдал Оюу толгой компанийг оруулбал 40 их наяд, хасаж тооцвол “Чингис” бондтой дүйх хэмжээнд байгаа талаар бид хөндөж байсан.
Тэгвэл төрд байгаа компаниудын асуудлыг цэгцлэх Төрийн өмчийн тухай хуулийг өнөөдөр нээлтээ хийх УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Төрийн өмчийн тухай хуулиар
- стратегийн ач холбогдол бүхий компаниудыг төрд үлдээж
- ашиггүй компаниудыг хувьчилж
- зарим компанийн тодорхой хувийг олон нийтийн болгох
гэсэн зарчим баримталж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
2022 оны төсвийн төсөлд тусгаснаар ирэх орны төсвийн зарлага 16.1 их наяд төгрөг байх бөгөөд алдагдал ДНБ-ий 5.1% байхаар тооцжээ. Төсвийн зардлын 80 гаруй хувь буюу 13 орчим их наяд нь урсгал зардал байна.
Зарим онцлох зардлыг харвал
- Тэтгэвэр тэтгэмжид – 2.7 их наяд
- Цалин – 1.5 их наяд
- Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөрт – 1 их наяд
- Боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын урсгал зардал – 5.6 их наяд
- Халамжид – 3 их наяд
- Түгжрэлийг бууруулахад – 420 тэрбум
Шилжих хөрөнгө оруулалт – 1.5 их наяд төгрөг төгрөг гэгчлэн төлөвлөөд байна.