• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Хятадад цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлэж байна

2021-10-05
in Дэлхий дахинд
0
Хятадад цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлэж байна

Хятадын эрчим хүчний салбар чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж буй. Гэвч үүнээс илүүтэй цахилгаан хангамж, нийлүүлэлтийн асуудал Хятадад хамгийн хурцаар тавигддаг сэдэв юм. Covid-19-ийн халдвар нэмэгдэхийн хэрээр эрэлт нэмэгдэж байгаа нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд хүндрэл учруулж байна.

Үүний зэрэгцээ нүүрсний нөөц хомсдож байгаа нь асуудал дагуулж байна. Зөвхөн хоёр долоо хоногийн цахилгаан үйлдвэрлэхэд хангалттай нөөц байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэхийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний хангамж тогтворгүй байгаа нь Хятад улсыг үндсэндээ хүнд байдалд оруулж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт улс орны нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёрт цахилгаан тасалж, хязгаарлалт хийсэн байна.

Мөн хатуу хяналттай төрийн хэвлэлүүд уг асуудлаар дуугарч эхлэв. Тухайлбал, Бээжинд төвтэй “Global Times” сонин “Хятадын зүүн хойд хэсэгт цахилгаан сүлжээ нурахад хүргэсэн зарим сул талууд байсан нь бүс нутгийн эрчим хүчний хомсдолыг нэмэгдүүлсэн” гэжээ.

 ШИЛЖИЛТИЙН МӨЧ

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Үүний ялгаруулалтыг хязгаарлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Хятадын оролцоог илтгэх гол шалгуур болно.

Өнгөрсөн онд Ши Жиньпин дарга 2030 оноос өмнө Хятадын нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг 65 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тухай дээд хэмжээний уулзалтад сэргээгдэх эрчим хүч уг төслийн чухал хэсэг байна гэдгийг онцолсон юм.

Гэхдээ Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлснээр 31 мужаас зөвхөн 10 муж л чулуужсан түлшний эрчим хүчийг бууруулах зорилтоо биелүүлсэн байна. Үнэн хэрэгтээ энэ оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэлийн бохирдол цар тахлын өмнөх үеийн түвшингээс давсан аж.

Тиймээс есдүгээр сарын байдлаар зорилгоо биелүүлж чадаагүй Коммунист намын албан тушаалтнууд хариуцлага хүлээхээр болжээ.

ХЯЗГААРЛАЛТ

Бээжин бохирдуулагч цахилгаан станцуудыг хязгаарлах шийдвэрт хүрсэн. Тодруулбал, өндөр эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг салбаруудад тэнцвэржүүлэх бодлого барьж эхэлсэн юм. Гэвч нүүрс нийлүүлэлтийн асуудал, цаг уурын хүндрэл зэргээс шалтгаалан үйлвэрлэлийн бүтээмж буурсан нь өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж, шинэ хатуу журмуудыг биелүүлэхэд саад учруулж буй.

Салхи, нар гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой боловч одоогоор найдвартай, хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Цахилгаан дамжуулахад шаардлагатай ачааллыг бий болгоход хангалттай хэмжээний цөмийн эрчим хүчний хангамжгүй байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод гэрлэн дохиог гэнэт унтраасан байна. Учир нь орон нутгийн удирдлагууд энэ нь бүхэл бүтэн сүлжээ нурсанаас дээр гэж үзжээ. “Global Times” сонин “Хятадын зүүн хойд хэсэгт сүүлийн үед бий болсон эрчим хүчний хязгаарлалтууд нь нийгмийн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, цахилгаан эрчим хүчний зохицуулалттай хэрэглээг чангатгах нэн шаардлага тулж ирснийг харуулж байна” гэжээ.

ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ НӨЛӨӨ

Энэ оны эхээр Гуандун мужид цаг агаарын ер бусын халуун үзэгдэл болсноос цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүдэд ноцтойгоор нөлөөлсөн юм. Ийнхүү эрэлт 23 орчим хувиар нэмэгдээд байсан ч үйл ажиллагаа нь тасалдахаас аргагүйд хүрчээ. Мөн усны хомсдлын улмаас урсгал буурсантай холбогдуулан усан цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг хязгаарласан байна.

Үүний дараахан аж үйлдвэрийн хэд хэдэн бүсэд цахилгаан тасарч, хэрэглээний хязгаарлалт тавигдсанаар асуудал газар авчээ. Тухайлбал, Жэжян, Жянсу, Юньнань, Гуандун муж дахь хөнгөн цагаан, ган, цемент, модны тээрэм, бордооны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн аж.

Үүнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ өндөртэй зарим айл өрхүүдэд өглөөний 07:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл тогны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөсөн мэдэгдэл илгээж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй 2-3 хоног тутамд цахилгаанаа ээлжлэн унтрааж байх хүсэлтийг хүргүүлжээ.

НҮҮРСНИЙ ИМПОРТ

Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 65 хувийг үйлдвэрлэхийн тулд гурван жилд тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс ердөө долоон хувийг гаднаас импортолдог байна. Гэвч энэ нь ихэвчлэн эрчим хүч, ган үйлдвэрлэлийн чухал салбарт ашиглагдах өндөр агуулгатай нүүрс байдаг аж.

Хонконгийн “South China Morning Post” сонинд бичсэнээр Хятадад одооноос ирэх оны хоёрдугаар сар хүртэл 1.85 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэгцээтэй байгааг мэдээлжээ. Гэвч нүүрс нийлүүлэлтийн одоогийн түвшингээс харахад 344 сая тонн нүүрсээр дутах төлөвтэй байгаа нь шаардлагатай хэмжээнээс 19 хувиар бага үзүүлэлт юм.

“Хятад Австралийн нүүрсийг хориглосноос хойш 35 сая тонн өндөр чанартай нүүрсний дутагдалд орсон бөгөөд одоогийн байдлаар импортолж буй нүүрсний 70 хувь нь Индонезийн нүүрс байна” гэж “Nanhua Futures” энэ долоо хоногийн эхээр мэдээлжээ.

Гэвч Индонезийн нүүрсний үр ашиг нь Австралийн нүүрснээс 30 хувиар бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь Хятад улс өдгөө илчлэг ихтэй, хүхэр багатай эрчим хүчний нүүрс импортлох нэн шаардлагатай тулгарсныг илтгэж байгаа юм.

Энэ хооронд нүүрсний үнэ өсч, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нэг тонн нь 145 ам.доллараас 235 ам.доллар хүртэл өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.COM.AU

ShareTweetShare
Previous Post

Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт боллоо

Next Post

Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

Next Post
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан