• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан хүний гар урт байна

2021-10-15
in Дэд онцлох, Нийгэм, Улс төр
0
С.Эрдэнэ: АН-ын даргын сунгаа цагаан сарын дараа зарлагдана

Ардчилсан нам өнөөдөр/2021.10.15/цаг үеийн асуудал болон Ц.Тувааныг намаас хөөсөн асуудлаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Ц.Тувааныг дөрвөн жилээр намын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг наймдугаар сарын 20-ны өдөр гаргасан. Тиймээс бүлгээс хөөх шийдвэрийг өчигдөр гаргасан гэсэн үг. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай намын бүлэг биш. Угаасаа АН-ын гишүүд биш, бие даагчид. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс ганц Ц.Туваан гэдэг хүнийг л хуралд оролцуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгох хэрэгтэй.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:

-УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдож, бүлгээ байгуулсан. Хуульдаа ийм заалтай байдаг.  Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нь Ардчилсан намын бүлэгт орсон хууль зөрчсөн үйлдэл юм.  Өөрөөр хэлбэл, бие даагчид аль нэг намын бүлэгт харъяалагдах нь хуулиараа хориотой.

Ц.Туваанын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд түүнд сануулга өгсөн. Харамсалтай нь, өгсөн сануулгыг үл тоосон учраас наймдугаар сарын 30-нд намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ц.Туваан, Ж.Батсуурь, Б.Бейсен нарын асуудлыг хэлэлцсэн. Удахгүй Ж.Батсуурь, Б.Бейсен нар Ардчилсан намд байх эсэхийг шийднэ.

Ер нь АН-ын бүлгийг удаа, дараа хагаралдуулах сонирхол нэг хүнд байна. Учир нь, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн шийдвэрийг АН-ын бүлгээс гаргасан байсан. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга тухайн үед Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүнийг өөртөө урвуулж, эсрэг талд санал өгүүлж, намын бодлогын эсрэг ажилласан.  Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар намынхаа бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгч, эрх баригч намын Засгийн газрыг авч үлдэж байлаа. Үүнээс болж бүлэг тарж байсан юм. Яг энэ үйл явдал өнөөдөр давтагдаж байна. Х.Баттулгын нөлөөнд байдаг зарим гишүүн эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж гарын үсэг зурсан гишүүдийг намаас шахан зайлуулах, бүлгийн даргын албан тушаалыг булааж авахаар оролдож, улайрч байна. Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг гардан зохион байгуулж байсан бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахыг оролдоод эхэллээ. Бид бүлгийн гишүүдээ хамгаална. Ардчилсан намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчид сонгогдож байсан хүний гар урт байна. Ардчилсан намын хоёр ч бүлгийг тарах гэж улайрч байгаад харамсч байна.

Нөгөөтэйгүүр,  Х.Сонинбаяр шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Ц.Тувааныг цахим бүртгэлд бүртгэсэн нь хууль бус болох нь тогтоогдсон.  Гэтэл Улсын дээд шүүх давж заалдах, гомдол гаргах эрхгүй шийдвэр гарсан. Тиймээс Ц.Тувааныг бүлгээс хөөж Ардчилсан намын дотоод маргаанд цэг тавилаа. Ц.Тувааны бужигнуулсан, намыг хагаралдуулсан бүх зүйлс хүчингүй болж байна. Хууль ёсны Ардчилсан нам, намын дарга үйл ажиллагаагаа явуулна. Дахиж тамгатай, тамгагүй, эрхтэй, эрхгүй гэж яригдахгүй. Эцсийн шийдвэр гарсан.  Цахим бүртгэлээ ашиглаж, Ц.Туваан намын удирдах албан тушаалтнуудыг сольж, чөлөөлж, үндсэн дүрмийн бус хууль бус шийдвэрүүдийг гаргасан. Би намын даргын сунгааг зохион байгуулж тамгаа өг гэсэн. Гэтэл өөрийгөө хууль бусаар намын даргаар “томилж”,  энэ бүх хагарлыг эхлүүлсэн. Намын хуучин тамгыг өгөөгүй учир хүчингүй болгож, шинэ тамга хийлгэсэн. Ц.Туваан гэгч одоо Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй.

Мөн хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Ардчилсан нам цаашдаа дуугүй суухгүй. Байр сууриа хатуу илэрхийлнэ. Бид хүний эрхээс гадна улс орны ирээдүйн талаарх хариуг эрх баригчдаас нэхнэ. Улсын төсвийг хэлэлцэж байна. 2.5 их наядын алдагдалтай төсвийг оруулж ирж байна. Улстөржсөн, эх баригчдын тансаг хэрэглээг хангах төсөв батлагдах гэж байна. Эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын нөхцөл байдал руу анхаарах ёстой гэж бид харж байгаа. Гэтэл хөшөө дурсгалд анхаарсан төсвийг оруулж ирж байна. Эрх баригчдын зарласан тоогоор бид нас баралтыг хэмжиж байна. Үнэндээ 2-3 дахин их байгаа гэж ярьж байна. Амиа алдсан иргэдийн ар гэр, халдвар авсан хүмүүсийг хэн хариуцах юм бэ?  Хоёр хөрштэйгээ ямар харилцаатай байгаа билээ? Эдийн засгийн ямар нөхцөлтэй байгаа билээ? Тиймээс эрх баригчдаас бид хатуу шаардлага нэхнэ, эсэргүүцнэ.

Ардчилсан намын Хууль эрх зүй хариуцсан дэд дарга Д.Ганбаяр:

-Нам бутаргасан хүн Ц.Туваан гэдгийг бүгд мэдэж байгаа. УИХ-ын даргад Ц.Туваан нь хууль зөрчсөн гэх бичгийг явуулсан.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Б.Бейсен, Ж.Батсуурь нарыг яагаад намаас хасч байгаа юм бэ?

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:

– Б.Бейсен  өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тус аймгийн Ардчилсан намыг битгий ажилла гэж, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан. Ардчилсан намын нэр дээр олон удаа сонгогдсон хүн үндсэн дүрмийг олон удаа зөрчсөн. Ж.Батсуурь ч гэсэн Сүхбаатар аймагт ийм чиглэл өгсөн байсан. Энэ бол үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намынхаа шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл мөн.

-Ардчилсан намыг яг хэн төлөөлж байгаа юм бэ? Төлөөлөх эрх нь хэнд байгаа вэ?

-Надад байгаа. Дээд шүүхэд намайг бүртгэсэн шийдвэр тогтоол хүчинтэй хэвээрээ байна. Хэн ч гомдол, санал гаргаагүй. С.Тулгатыг бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн.  Намын үндэсний зөвлөлөөр үндсэн дүрмэнд зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дээд шүүхэд хүргүүлсэн. Түрүүн хэлсэнчлэн, нам дотор зөрчил байсан учир буцаасан. Одоо дахиж асуудлаа тавина.

УИХ-ын гишүүн, намын жирийн гишүүн хэн ч байсан намын үндсэн дүрмийг дагаж мөрдөх ёстой. Бид өөрсдөө “DoubleStandart”-ийн эсрэг байгаа. Хууль хэнд ч ижил тэгш үйлчлэх ёстой.

-Ардчилсан намын шинэ дүрмийг Дээд шүүхэд бүртгэхээс татгалзсан гэсэн ?

-Намын дотоод зөрчил маргааныг шүүх зохицуулахгүй гэж удаа дараа буцаасан. Одоо тийм асуудал байхгүй. Дахиж маргаан гарахгүй гэдгийг албан ёсоор хэлье.

ShareTweetShare
Previous Post

Алтанбулаг боомтын ачаа тээврийг сэргээж, баар, караокег нээжээ

Next Post

Бэлтгэл хурандаа Я.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв

Next Post
Бэлтгэл хурандаа Я.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв

Бэлтгэл хурандаа Я.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан