• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

960 оюутан хүлээн авах боломжтой Архангай аймаг дахь Багшийн сургуульд 457 оюутан суралцаж байна

2021-10-18
in Боловсрол, Редакцийн сонголт
0
960 оюутан хүлээн авах боломжтой Архангай аймаг дахь Багшийн сургуульд 457 оюутан суралцаж байна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС, МУБИС, СУИС, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд ажиллалаа.

Архангай аймаг дахь Багшийн сургууль 2021-2022 оны хичээлийн жилд нийт 34 багш, 37 ажилтантайгаар 457 оюутанд боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Энэ хичээлийн жилд 102 оюутан шинээр элсчээ.

Жил ирэх бүр энэ тоо буурч байгаад анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тус сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал 960 оюутан хүлээн авах боломжтой. БШУ-ы дэд сайд тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ 50 хувийн ашиглалтыг 100 хувь болгохын тулд гадаад харилцаагаа сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Сургуулийн хувьд анги танхим, хүний нөөц байгаа ч оюутнуудыг татах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, бусад сургуулиас ялгарах өөрсдийн давуу талыг бий болгох хэрэгтэйг ч санууллаа.

Багшийн их сургуульд 17 аймгаас оюутан ирж суралцдаг​. Нийт 480 ортой оюутны дотуур байртай. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн тухайд сүүлийн гурван жилийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Нөгөөтэйгүүр ажил олгогчдын сэтгэл ханамж 80 гаруй хувьтай байдаг аж.

Орон нутгийн их, дээд сургуулийг төрөөс дэмжих бодлогын хүрээнд орон нутагт суралцаж буй оюутан, багш нарын тэтгэлэг, нийгмийн баталгаа, тэтгэмжид анхаарал хандуулж байна.

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль:

  • Гадаад багш нараар англи, орос хэл, цаашлаад байгалийн ухааны хичээл заалгах
  • Төрийн албан хаагчдыг бэлтгэх богино хугацааны хөтөлбөр гаргах
  • Төрийн өмчийн их сургуулиудтай хамтарч 1+1, 2+2 хөтөлбөрүүдтэй болох
  • СУИС-тай хамтран сумын соёлын ажилтнуудыг багшаар бэлтгэн хөрвүүлэх сургалтад хамруулах
  • Оюутан залуусын суралцах орчин нөхцөл, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж сургуулиа бүрэн хүчин чадлаар нь ашиглах хэрэгтэй гэдгийг БШУ-ы дэд сайд онцоллоо.

МУБИС-ийн 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус сургуулийнханд баяр хүргэж, БШУ-ы сайдын мэндчилгээг уламжиллаа. Мөн дэд сайд ТУЗ-ийн хүрээнд тус сургуульд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

ShareTweetShare
Previous Post

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улс хоорондын ачаа тээврийн хэрэгслийг аливаа төрлийн зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй

Next Post

Л.Эрдэнэчулуун: ‘Собт трейд’ компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн

Next Post
Л.Эрдэнэчулуун: ‘Собт трейд’ компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн

Л.Эрдэнэчулуун: 'Собт трейд' компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан