• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Харц залуутай гэрлэсэн Японы гүнж Нью-Йорк руу нүүнэ

2021-10-27
in Дэлхий дахинд
0
Харц залуутай гэрлэсэн Японы гүнж Нью-Йорк руу нүүнэ

Японы гүнж Мако хааны гэр бүлийн уламжлалт ёслол үйлдэлгүйгээр харц гаралтай Кэй Комүротой даруухан байдлаар хуримлалаа. Тэд гурван жилийн өмнө гэрлэхээр шийдсэн ч тодорхой шалтгаанаар хойшлогдсоор өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гэр бүл бололцов. Тэдний гэрлэлт олны эсэргүүцэлтэй тулгарсан ч гүнж Мако зүрх сэтгэлээ сонгохоор шийдсэн гэжээ.

Ийнхүү жирийн айлын хүү Кэй Комүротой гэрлэснээр Мако хааны гэр бүлийн гишүүнээс түдгэлзэж, нөхрийнхөө овгийг авсан байна. Японы хуулийн дагуу нэг гэр бүлийг нэг овог төлөөлдөг тул гэрлэсэн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхрийнхөө овгийг авдаг байна. Ийнхүү гэрлэлтийн бичиг баримт Мягмар гаригийн өглөө албан ёсоор баталгаажсан болохыг Хааны гэр бүлийн агентлагаас мэдэгдэв.

Шинэхэн гэрлэсэн хосын хувьд гэрлэх ёслол, хуримын цайллага зэргийг үйлдээгүй байна. Энэ нь хааны гэр бүлээс тэдний гэрлэлтийг хүлээж аваагүй олон хүн байсантай холбоотой аж. Ийнхүү энэ бүх саадыг даван туулсны эцэст хамтын амьдралаа холбож буй сэтгэлт хос гэрлэлтийн талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Мако “Кей бол миний хувьд үнэлж баршгүй хүн. Зүрх сэтгэлээ нандигнаж амьдрахын тулд энэ гэрлэлт бидний хувьд зайлшгүй сонголт байсан” гэсэн бол Кей “Би Макод хайртай. Би ганцхан удаа амьдарна. Тиймээс хайртай хүнтэйгээ амьдрахыг хүсч байна” гэжээ. Мөн Макотой холбосон амьдралд нь баяр жаргал, гуниг зовлон тохиолдох бүрт бие биесээ ойлгож, урам зориг хайрлах болно гэв.

Гэрлэлтээс гурван хоногийн өмнө 30 нас хүрсэн Мако нь Японы эзэн хаан Нарухитогийн ач охин. Хааны гэр бүлийн уламжлал ёсоор олны шүүжмлэл дагуулсан хурим хийж, гэр бүлийн гишүүнээс хасагдсан хүнд нөхөн төлбөр олгодог байна. Гэвч Мако нөхөн төлбөр болох 140 сая иен буюу 1.23 сая ам.доллароос татгалзсан аж.

Мако, Кей нар Токиогийн олон улсын христийн их сургуульд суралцаж байхдаа танилцаж, улмаар 2017 оны есдүгээр сард ирэх жил гэрлэхээр төлөвлөж байгаагаа нийтэд зарласан юм. Гэвч үүнээс хоёр сарын дараа сүйт залуугийн ээжтэй холбоотой санхүүгийн маргаан үүсч, хуримын тов хойшлогджээ. Тодруулбал, энэ нь Кейгийн ээж хуучин сүйт залуугаасаа авсан мөнгө бэлгэнд ирсэн эсэхийг тойрсон маргаан байв.

Макогийн аав энэ асуудлыг тодруулж өгөхийг Кей Комүрогоос хүсэхэд тэрбээр өөрийн ээжийг өмгөөлсөн мэдэгдэл бичсэн байна. Гэвч энэ асуудал бүрэн шийдэгдсэн эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа юм. Кей ийнхүү 2018 онд буюу 30 насандаа хуулийн чиглэлээр суралцахаар Нью-Йорк хотыг зорьсон бөгөөд өнгөрсөн сард Японд буцаж иржээ.

Буцаж ирэх үедээ урт гэзэг тавьж, хойноо боосон байсан нь хатуу уламжлалтай хааны гэр бүлийн гишүүнтэй хуримлах гэж байгаа хүний хувьд ширүүн шүүмжлэлийг дагуулсан юм. Кей, Мако нар хуримын дараа Нью-Йорк руу нүүж, шинэ амьдралаа эхлүүлэх гэнэ.

ShareTweetShare
Previous Post

Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд эсэргүүцлээ илэрхийлэв

Next Post

ОХУ руу тусгай зөвшөөрлөөр хил нэвтрүүлж байна

Next Post
ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

ОХУ руу тусгай зөвшөөрлөөр хил нэвтрүүлж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан