Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нийгэмд хүрч болох ямар арга хэмжээ байна үргэлжлүүлээд аваад явч байна. Энэ бол олон улсын туршлагыг судалж байгаад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юм.
Тухайлбал, Нийгмийн халамжаас сангаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, хүүхдийг мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлээд явж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгаж батлуулсан. Монгол Улсын 2020 оны төсөв коронад зориулагдсан гэдэг утгаар батлагдсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийг анх бүгдэд нь тэглэсэн бол одоо зөвхөн тэтгэврийн сан дээр тавигдах 10%-аар явна. Ирэх оноос 17%-аар явна. Төлж чадахгүй байгаа зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй. Энэ цар тахлаас гарсан алдагдлыг ирэх дөрвөн жил олох мөнгөнөөс хасаж өгнө. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах санал байсан. Бид нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажлыг өнгөрсөн гуравугаар сараас авч хэрэгжүүлсэн. Үнэндээ хэлэхэд улсын төсөв нэрвэгдэж байна. Тэгэхээр улсын төсвөө төлбөр түргэн шуурхай гүйцэтгэх байдлаар ашиглахгүй бол мөнгөгүй болчихвол энэ улс дампуурна. Иймд коронавирусд төсвөө давхар бодож явах ёстойг ард түмэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна. НДШ-ийг төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгууль авахгүй. Тухайн байгууллага, аж ахуйн нэгж нөхцөл байдал сайжирвал нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлж болно гэсэн үг. Засгийн газрын тогтоол гарвал сайн онцолж хараарай.