• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ’ 47.3 ТЭРБУМЫГ 2021-2025 ОНД УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛНӨ

2021-11-18
in Нийгэм, Редакцийн сонголт
0
‘УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ’ 47.3 ТЭРБУМЫГ 2021-2025 ОНД УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛНӨ

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Аливаа олон улсын хэлэлцээрүүд 50, 100 жилийн дараа нууцлалаас гардаг. Энэ гэрээг ард түмэнд танилцуулбал яасан юм бэ. Монгол-Оросын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ яагаад 72 жилийн өмнө байгуулснаараа, өөрчлөгдөхгүй байна вэ. Гэрээний асуудалд ажлын хэсгийнхэн түргэвчил. Дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байна. Зээлийн асуудлыг Байнгын хорооны танилцуулгад 2021-2025 оны улсын төсвөөс төлөх гэсэн. Тэгэхээр хоёр улсын хооронд дүрмийн санг тэнцүү нэмж, зөрүү гарч байна. Энэ зөрүүг төлөх асуудлыг ярьж байгаа юм биш үү. Үүнийг тодруулъя.

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад хариулъя. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тарифыг бид чөлөөлж өгөлгүй улс төрийн шийдвэр гаргаснаас хойш 20 гаруй жил боллоо. Энэ аж ахуйн нэгж өөрөө ашиг орлогоороо дүрмийн сангаа нэмэх ямар ч боломжгүй байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүчтэй тэлж байгаа хүрээнд ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн учраас ямартай ч хаагдахгүй байгаа юм. Цаашид “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хүчин чадлыг нэмье гэвэл дүрмийн сангаа л нэмэх ёстой. Тэгэхээр хоёр талаас л 50/50 хувь нэмнэ. Энд яригдаж буй зээлийн 131 тэрбумын 83.7-г нь дүрмийн санд оруулахаар Засгийн газар УИХ-д саналаа оруулж ирж байгаа юм. Энэ нь Монголын төр ойрын хугацаанд хэзээ нэгэн цагт төсвөөс дүрмийн санд өөрийн ногдсон хувь хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Харин төсвөөс нэмж мөнгө гаргалгүй одоо байгаа авлагаа дүрмийн санд шилжүүлье л гэж байгаа юм. Тиймээс ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй. Харин ч нэмэлт дарамтгүй шийдэж байгаа ийм асуудал. Зөрүү 47 тэрбум бол үлдэгдэл зээлийнх нь төлбөр. Үүнийг Оросын талтай хэлэлцээр хийж, 2025 он хүртэл зээлийн графикаа төлөх тухай ярьж байгаа юм. Зээлийн үлдэгдэл 131 тэрбум ийм учиртай. Тиймээс улсын төсөвт ямар нэгэн дарамт үүсээгүй, хоёр талдаа харилцан үр ашигтай зээлийн үр дүн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад нэмж хариулъя. “Улаанбаатар төмөр зам” 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсөвт төлнө. Тиймээс 83 тэрбум биш. Энэ нь алданги төлбөр. Өмнө нь төлөөгүй алдагдлаа таван жил хувааж барагдуулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр нууцаас гарсан. Энэ нь олон нийтэд нээлттэй. Гэрээг өөрчлөх саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Туваанд тусад нь мэдээлэл өгье.

ShareTweetShare
Previous Post

Иран улс нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаар шийджээ

Next Post

Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

Next Post
Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан