• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа

2021-11-23
in Дэд онцлох, Нийгэм
0
Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа

Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх зөвлөмж гаргалаа.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” хуралдаж ийн шийдвэрлэжээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “Энэ оны 11 сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 ам.доллар байгаа. Жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Үүн дээр гаалийн, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа. Иймд шатахууны үнийг зах зээлийн горимоор явуулж, үнийг үе шаттай чөлөөлөх хамтарсан зөвлөмж гаргасан” хэмээв.

Гэхдээ иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүй аажмаар зах зээлийн ханштай уялдуулан өсгөж, багасгахыг хэлэлцсэн байна. Өөрөөр  хэлбэл, төр оролцохгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас импортлон борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг сүүлийн 6 сарын дундаж үнээр тооцох тооцоолол юм. Үнийн өөрчлөлт нь нийт үнийн дүнгийн 5 хувь, ойролцоогоор литр тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн зааг тогтоох саналыг зөвлөлийн гишүүд дэмжсэн. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлд савлахгүй аажим өсгөж багасгах автомат үнийн тооцоолол руу шилжиж байгааг тэрбээр онцолсон байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсад нийлүүлж буй шатахууны хил үнэ нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ онд АИ-92 автобензин 71.3 хувиар, ДТ 59.6 хувиар нэмэгджээ.

Дээрх зөвлөмжид:

УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд:

Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр, зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлах

Монголбанк, УУХҮЯ:

Засгийн газрын тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг бага хүүтэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг хамтран судлах

“Хамтарсан зөвлөл”-ийн гишүүдэд:

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн журмыг шинэчлэх,

УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, холбогдох байгууллагуудад:

Шатахууны хангамж, нөөц, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, үнийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг тэмдэглэжээ.

ShareTweetShare
Previous Post

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана

Next Post

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Next Post
Их хэмжээний цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан