Баянзүрх дүүргийн дөрвөн хороонд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул яг одоо PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг Дарга Н.Баярмөнх захирамж гарган, дүүргийнхээ 4, 6, 9, 26-р хороонд бүрэн дэглэм тогтоон, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн, автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.