• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

2021-11-24
in Дэд онцлох, Нийгэм
0
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

Дэлхийн хэвлэл мэдээллийн 4 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт “КОВИД-19-ийн нөлөөн доорх хэвлэл мэдээллийн төлөвшлийн стратеги”  сэдвээр БНХАУ-ын Бээжин хотноо  өчигдөр болж Монгол Улсыг төлөөлөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид оролцлоо.

Хятадын Синьхуа агентлагийн зохион байгуулсан энэхүү чуулганд  мэдээллийн агентлаг, телевиз, сонин, цахим хэвлэл, олон улсын байгууллага, НҮБ зэрэг дэлхийн 240 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцлоо.

Чуулганы эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирүүлсэн баярын илгээлтийг Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, тус намын төв хорооны сурталчлах хэлтсийн дарга Хуан Күньмин уншиж танилцуулсан юм.

Баярын илгээлтэд, дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, дэлхийн хэвлэл мэдээллийнхэн нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж, зөвшилцөлд хүрч, хүн төрөлхтний ирээдүйн төлөө хамтын нийгэмлэгийн байгуулалтаа сайжруулахыг хүсэж байна хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн сүүлийн 100 жилд ажиглагдаагүй дэлхий нийтийн өөрчлөлт, COVID-19 цар тахал нь хоорондоо уялдаатай байгаа тул зөвшилцлийг бий болгоход хэвлэл мэдээллийн үүрэг онцгой чухал болохыг тодотгов. Мөн хэвлэл мэдээллийнхэн бодитой, шударга байх зарчмыг баримталж, шинжлэх ухаанч, оновчтой дүгнэлт хийж, ташаа мэдээлэл, өрөөсгөл үзлийг дэвэргэлгүй, олон нийтийн мэдээллийн хариуцлагатай элч байж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

            Чуулганаар оролцогчид “Хэвлэл мэдээллийн хөгжил: Шинэ технологи, илүү сайн алсын хараа”, “Хэвлэл мэдээллийн маркетинг: шинэ түнш, шинэ зах зээл”, “Шинжлэх ухааны үзэл баримтлал ба хамтын ажиллагаа: Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариу арга хэмжээ”, “Хэвлэл мэдээлэл: Соёл иргэншлийн гүүр” ба “Дэлхийн хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг” зэрэг таван үндсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Дээд хэмжээний чуулганы төгсгөлд  өвлийн спортын гэрэл зургийн уралдааны шагналыг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, КОВИД-19  цар тахлын эсрэг хамтдаа тэмцэн үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл хуваалцахыг Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж, хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхны төлөө мэдээллийн хэрэгслийн эрх мэдэл, итгэлийг хамтдаа дэмжихийг оролцогчид уриаллаа. Мөн хэвлэл мэдээллийн салбарыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлт болон хөгжлийг хангахын тулд шинэ технологи ашиглахыг уриалж, хэвлэл мэдээллийн байгууллагууд интерактив үйлчилгээнд суурилсан, шинэ мэдээллийн технологи, зах зээлийг ашиглахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж дурджээ.

Анх удаа зохион байгуулагдсан өвлийн спортын гэрэл зургийн уралдаанд ОХУ-ын Спутник, ТАСС агентлаг АНУ-ын “Getty Images” агентлаг, Хятадын “Bandao Metropolis Daily” сонин, Францын  AFP агентлагийн гэрэл зурагчид түрүүллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалтыг анх Синьхуа,  Ассошиэйтед Пресс, Ройтерс, ТАСС, Киодо Ньюс, ВВС зэрэг дэлхийн нөлөө бүхий есөн хэвлэл мэдээллийн байгууллага хамтран санаачилж, анхны чуулга уулзалтыг Синьхуа агентлаг 2009 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулж байжээ.

ShareTweetShare
Previous Post

‘Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй’

Next Post

Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Next Post
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан