• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Танилц: ЗГ-ын хуралдаанаар хийгдэх томилгоо

2021-11-24
in Дэд онцлох, Нийгэм
0
Сонгуулийн үед халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журам баталлаа

Засгийн газраас өнөөдөр дараах томилгоог хэлэлцэнэ. Тодруулбал, өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж, ИНЕГ, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс Монгол” компанийн даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. Иймд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх томилгоог хүргэж байна.

УТБЗ-ЫН ДАРГААР Х.ХЭРЛЭНГ ТОМИЛНО

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд Х.Хэрлэнгийн нэр яригдаж буй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байсан түүнийг УБТЗ-ын даргаар томилох тохироо хийж магадгүй.

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижсан нэг жишээ. 2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр “Land  rover”, “Range rover” загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.

ИНЕГ-ЫН ДАРГАД С.МӨНХНАСАНГ ТОМИЛНО

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байна. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн.  Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал,  ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нартай хамт 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон хэргийг шалгаж, Л.Бямбасүрэн, Б.Алтанцом, С.Мөнхнасан нарыг яллагдагчаар тогтоосныг нийслэлийн Прокурорын газраас ял төлөвлөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албанд бугшсан авлигатай тэмцэнэ гэдгээ илэрхийлж буй. Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон С.Мөнхнасанг Ерөнхий сайд хүлээж авах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.ХУЛАН ЖИНХЛЭХ ҮҮ?

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүний хувьд албан тушаал эрх мэдлээ ашиглаж авлига авснаа хүлээн зөвшөөрсөн тул энэ удаад шүүхээс ял сонсолгүй торгуулаад өнгөрөх бололтой. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлж түүний орны хүнийг өнөөдөр томилно. Энэ удаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хулан, тус компанийн Стратеги эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр нарын нэр яригдаж байсан юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар О.Хуланг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.

Previous Post

Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт гал гарсан гэв

Next Post

‘ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ’ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

Next Post
‘ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ’ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

'ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ' ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан