Төмөр зам дагуу амьдардаг болон төмөр замд ажилладаг хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийнхөө биед ажиглалт хийх, мөн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөв.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр болон Дархан-Уул аймагт кластер хэлбэрээр халдвар бүртгэгдсэн байна.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Хүнсээ цуглуулах, эмийн сан орох, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг зайлшгүй үед гэрээсээ гарахдаа лифтэнд суухгүй байхыг зөвлөе. Учир нь лифт доторх орчин агаар муутай, амархан бохирддог тул аль болох шатаар явахыг зөвлөжбайна. Ингэхдээ шатны бариулыг бээлий өмсөж барих, дараа нь бээлийгээ ариутгах, гэртээ ороод гадуур хувцсаа сэгсрэхгүй байх хэрэгтэй” гэлээ.