• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Түүхийн дурсгалт өв ‘Гоожингийн өндөр’-ийг нийслэлийн хамгаалалтад авлаа

2021-12-30
in Нийгэм, Онцлох мэдээ, Соёл урлаг
0
Түүхийн дурсгалт өв ‘Гоожингийн өндөр’-ийг нийслэлийн хамгаалалтад авлаа

Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914 онд бариулж, амьдарч байсан “Гоожингийн өндөр” хэмээх барилгыг хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж өчигдөр гарчээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиож буй энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийнхэнд энэ тухай мэдээлэл өгөв. 

Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасныг үндэслэн дээрх захирамжийг гаргажээ.

Захирамжаар, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт орших, хоёр давхар, “Гоожингийн өндөр” гэх барилгыг эвдэх, гэмтэх, устахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авахыг НЦУГ-ын дарга Р.Отгонжаргалд үүрэг болгов.

Мөн барилгын анхны хэлбэр, хийцийг алдагдуулахгүй сэргээн засах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаахыг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнд даалгав. Түүнчлэн барилгыг мөн хугацаанд багтаж музейн чиглэлээр ажиллуулахыг Улаанбаатар хотын музейд, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгалаа.

Түүнээс гадна хууль зөрчиж тухайн барилгын газрыг иргэний өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгохыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст үүрэг болгожээ. 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт тухайн барилга оршиж байгаа 470 мкв газрыг 2014 оноос иргэн М эзэмшиж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. 

Ташрамд дурдахад, 1916 онд Монголын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч Козин тэнд ажилладаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болжээ. 1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүхтэй. Энэ барилгын гол материал нь шавар, мод. Тухайн үедээ цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ. 1921 оны 10 дугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг юм. 

ShareTweetShare
Previous Post

115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо

Next Post

Японы буцалтгүй тусламжаар 2 сая 350 мянган тун Файзер вакциныг нийлүүлж дууслаа

Next Post
Японы буцалтгүй тусламжаар 2 сая 350 мянган тун Файзер вакциныг нийлүүлж дууслаа

Японы буцалтгүй тусламжаар 2 сая 350 мянган тун Файзер вакциныг нийлүүлж дууслаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан