• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Замын-Үүдээр зөвхөн төмөр замын тээвэрлэлт хийв

2022-01-03
in Дэд онцлох, Нийгэм
0
Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоол өнөөдөр батлагджээ

Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор баярын өдрүүдэд тээвэрлэлт хэвийн үргэлжилсэн болон автозамын тээвэр хийгдсэн эсэхийг тодрууллаа.


Замын-Үүд дэх Гаалийн газраас өгсөн мэдээллээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд автозамаар тээвэрлэлт хийгдээгүй, мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний Баасан гаригт төмөр замаар ачаатай 90 вагон 265 чингэлэг, хоосон 129 вагон 265 чингэлэг орсон бол нийт ачаатай 50 вагон 358 чингэлэг, хоосон 270 вагон 151 чингэлэг гарчээ. Хилийн гаальд 296 чингэлэг шилжүүлэн ачсан байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нд төмөр замаар ачаатай 161 вагон 216 чингэлэг, хоосон 290 чингэлэг орсон бол нийт ачаатай 50 вагон, 285 чингэлэг, хоосон 262 вагон 46 чингэлэг гарчээ. Хилийн гаальд 113 чингэлэг шилжүүлэн ачжээ.

Иргэдээс чингэлэг тээвэрлэлт хэзээ тогтмол хийгдэж эхлэх талаар лавлаж байгаа бөгөөд Замын-Үүд дэх гаалийн газар энэ талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм.

Автомашинуудын тухайд хилээр гарах явц удаашралтай байгаа аж. Учир нь хоёр сар орчим хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндрэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд гаргаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж Гаалийн газрынхан хэлсэн юм.

Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа бараагаар Covid-19 дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.

Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж, буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа бараа зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрээд буй.

Монголын тал Замын-Үүд боомтод чингэлэг байрлуулах талбай гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад, тэг цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд хийсэн билээ.

ShareTweetShare
Previous Post

ДЭМБ-ын тэргүүн 2022 онд цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байна

Next Post

‘Шинэ сэргэлтийн бодлого’ зургаан салбарт хэрэгжинэ

Next Post
‘Шинэ сэргэлтийн бодлого’ зургаан салбарт хэрэгжинэ

'Шинэ сэргэлтийн бодлого' зургаан салбарт хэрэгжинэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан