Улаанбаатар хотод өнөөдөр /2021.01.11/ 159 суурин цэгт 160 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины I тунд 66, II тунд 133, III тунд 2084, ИЙ нийт 4978 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.388 (76.9 хувь), 16-17 насны 26.956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.