“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн шинийн 1-нд зүг, мөрөө хаашаа гаргах талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа.
ГАЛД СУУСАН ХҮМҮҮС УЛААН ЭД, ХУВЦАС, МАЛ, АРЬС ҮС БҮҮ АВ
Галд суусан хүмүүс улаан эд, хувцас, мал, арьс үс авах, улаан идээ гаргах, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжлэх. Гал суудал: Зүүн урд зүгт буй цог хийморийн зүгтээ гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж хаяад, урд зүгт шавар буюу гурилаар “морины толгой” хийн газарт булаад урд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Уншуулах ном: Гомбо, Лхам бурхан тахиул, Галын сан, Цэнд, Сундуй
ШОРООНД СУУСАН ХҮМҮҮС АЛТ, МӨНГӨ, ЗЭС, ТӨМӨР АВАХ, ГАЗРЫН ҮЙЛ, ДАРХАН, ҮХЭГСДИЙН ҮЙЛИЙГ ЦЭЭРЛЭ
Шороонд суусан хүмүүс шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ. Шороо суудал: Баруун зүгт буй цог хийморийн зүтгээ гарч, “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, шавар хаяад, баруун урд зүгт шавар буюу гурилаар хонины толгой хийн газарт булж баруун урд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Эмэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, цац 1000 талби, газар усаа тахих
ТӨМӨРТ СУУСАН ХҮМҮҮС МЭСНИЙ АЮУЛААС БОЛГООМЖИЛ
Төмөрт суусан хүмүүс төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт авах, мэсний аюулаас сэрэмжил.
Төмөр суудал: Баруун урд зүгт гарч, “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, хойд зүгт төмөр эд зүйлийг хугалан хаяад баруун зүгт шавар буюу гурилаар ямааны толгой хийн газарт булаад баруун зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй, эмэгтэй: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Жадамба, Заслын 8 ном, Сундуй
ОГТОРГУЙД СУУСАН ХҮМҮҮС АНГИЙН МАХ ИДЭХ, ӨНДӨР ГАЗАР ЯВАХААС СЭРЭМЖИЛ
Огторгуйд суусан хүмүүс шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр авах, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ. Огторгуй суудал: Зүүн хойд зүгт гарч, “Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт цаас хийсгэн хаяад, баруун хойд зүгт шавар буюу гурилаар нохойн толгой хийн газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Эмэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй
УСАНД СУУСАНД ХҮМҮҮС АВ, ГАХАЙ, ЗАГАСНЫ МАХЫГ ЦЭЭРЛЭХ ЁСТОЙ
Усанд суусанд хүмүүс хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ. Ус суудал: Урд зүгт гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж баруун зүгт ус асгаад хойд зүгт шавар буюу гурилаар гахайн толгой хийж газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эмэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Уншуулах ном: Шавдаг дором, Лусын балин, Лхам тахиул, Лүмбэмгарав, Лусын сан, Сундуй, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, Газар усаа тахих
УУЛАНД СУУСАН ХҮМҮҮС ХАР ЭД, ХУВЦАС, ЗЭВСЭГ, ГУДАС АВАХЫГ ЦЭЭРЛЭНЭ
Ууланд суусан хүмүүс ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ. Уул суудал: Баруун зүгт гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж урд зүгт чулуу, шороо хаяад зүүн хойд зүгт шавар буюу гурилаар үхрийн толгой хийн газарт булаад хйд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эмэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Сундуй, Лүй ванган, Шүтдэг газар орноо тахих
МОДОНД СУУСАН ХҮМҮҮС МОД ОГТЛОЖ БОЛОХГҮЙ
Модонд суусан хүмүүс мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ. Мод суудал: Хойд зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт модон эд, шүдэнз хугалан хаяад зүүн зүгт шавар буюу гурилаар туулайн толгой хийн газарт булаад зүүн зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй, эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Уншуулах ном: Шавдаг дором, Усан балин, Очирваань, Гомбо тахь, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав.
ХИЙД СУУСАН ХҮМҮҮС ХЭРҮҮЛ МАРГААНЫГ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ
Хийд суусан хүмүүс шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ. Хий суудал: Урд зүгт буй цог хийморийн зүгтээ гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, баруун хойд зүгт цаас хийсгэн хаяад зүүн урд зүгт шавар буюу гурилаар лууны толгой хийн газарт булаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
Эрэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Дүгэр, Жадамба, Ширнэн, Сундуй, газар орноо тахих