• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Царцаасан төслүүдийн төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн

2022-01-31
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
Б.Жавхлан: Ойрын хугацаанд олон нийтийг дархлаажуулах вакцин орж ирнэ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.30) 11 цаг 28 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар 62.5 хувийн ирцтэйгээр оролцлоо.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яамдын албан тушаалтнууд оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсныг дурдлаа.

Мөн тэрбээр, тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, миний бие өнгөрсөн оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр 290 төсөл арга хэмжээг царцааж 570 тэрбум төгрөгийг хэмнэх, үүнийгээ  ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, импортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэх саналыг дэвшүүлж байсныг онцлон тэмдэглээд Засгийн газраас хуулийн төслийн хүрээнд 190 төсөл арга хэмжээг царцааж ахмад настны тэтгэврийг нэмэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв. Цаашид царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, 499,000 төгрөгийн тэтгэвэр авдаг иргэд энэ хуулийн өөрчлөлтөөр 1000 төгрөгийн нэмэгдэл хүртэх нь гэсэн шүүмжлэл байгаа талаар тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, царцаасан төсөл арга хэмжээнүүдийг төслөөс хасаагүй, төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн гэж байлаа.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэврийг 15 хувиар нэмж байгаа. Хүн бүрд доод тал нь 15 хувь нэмэгдэж байна гэж ойлгож болно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэмэлт тайлбар өгөв.

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ShareTweetShare
Previous Post

ЭМЯ: Лабораторийн шинжилгээнд хамрагдсан гурван хүн тутмын нэг нь КОВИД-19-өөр өвчилсөн нь батлагдаж байна

Next Post

Д.Тогтохсүрэн: Одоо ₮450-500 мянгыг авч буй 18,000 иргэний тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан