Дархан-Уул аймагт өнөөдөр Covid-19-ийн хоёр тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тохиолдол 13 боллоо. Тодруулбал Хонгор сумын гуравдугаар баг Салхит өртөөнд 400 орчим иргэн ажилладаг бөгөөд өнөөдөр тус өртөөнөөс шинээр хоёр тохиолдол илэрлээ. Ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Шөнөдөө багтааж Салхит өртөөний 500 өрхийн 1600 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулна. Салхит өртөөг бүрэн тусгаарлаж, орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон. Төмөр замын ажилчдыг үргэлжлүүлэн тандана. Төмөр зам дагасан бүс нутгуудаас халдвар илэрч байгаа нь төмөр зам халдварын голомт болсон нь батлагдаж байна.