• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Монголын анхны ‘Уран зураг сэргээн засварлах лаборатори’ ашиглалтад орно

2022-02-18
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Монголын анхны ‘Уран зураг сэргээн засварлах лаборатори’ ашиглалтад орно

Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж буй Монголын Уран зургийн галерейн дэргэд олон улсын стандарт бүхий, уран зураг сэргээн засварлах иж бүрэн лаборатори ажиллаж эхлэхээр болжээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын яам, Гёте институтийн дэмжлэгтэй Монголын Уран зургийн галерейн дэргэд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг 2021 онд боловсруулан ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яамны “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-т илгээсэн нь дэмжигджээ. Ингэснээр ирэх сарын 1-нээс “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ.

Уран зураг сэргээн засварлах Монголын анхны энэхүү лаборатори нь Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг дэх галд гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлах бөгөөд улмаар Монгол Улсын хэмжээнд уран зураг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах юм.

2008 оны 7 дугаар  сарын 1-ний үймээн болон 2009 онд гарсан гал түймэрт нийт мянга гаруй уран бүтээл өртсөнөөс дийлэнхийг нь улсын төсөв болон гадаад улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварлаж чадсан ч үлдсэн цөөнгүй бүтээл нь сүйдсэн хэвээр өнөөдрийг хүрчээ. Монголын уран зургийн галерейн хамт олон 2019 оноос хойш энэ чиглэлээр нэлээн хэдэн арга хэмжээ авч “Мөнхийн бүтээл, мөхлийн ирмэгт” нэртэй хаалттай үзэсгэлэн нээж Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд холбогдох бүх эрх мэдэл бүхий хүмүүс, тусламж дэмжлэг үзүүлж болохуйц гадаадын байгууллагуудын төлөөллийг урьж нөхцөл байдлыг танилцуулж, албан ёсоор анхаарал хандуулахыг хүссэн тухайгаа Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа ярьж байна.

Түүнчлэн тэрбээр, “Энэ жилийн хувьд бид томоохон баярт мэдээтэй байгаа. Бид гурван жил дараалан Германы засгийн газрын “Дэлхийн соёлын өвийг хадгалж хамгаалах сан”-руу төсөл бичиж илгээсэн ч дэмжигдэхгүй байсан. Харин 2021 онд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг боловсруулан ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яамны “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-т илгээсэн маань дэмжигдсэн байна.

Мөн энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсаас 18 мянган евро гаргах хариуцлага хүлээж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид төсөл бичиж Монголын томоохон байгууллагуудад хандсан. “Эко констракшн” болон “MCS” ХХК-иас дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид “MCS” ХХК-тай хамтран ажиллахаар болоод байна. Урлагийн зөвлөл болон “MCS” ХХК хамтран лабораторийн тохижилтыг манайд хийж өгөхөөр болсон” гэлээ.

Ташрамд дурдахад, Монголын Уран зургийн галерей бол БШУЯ-ны харьяа, сайдын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Анх 1991 онд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс салбарлаж үүсгэн байгуулсан орчин үеийн дүрслэх урлагийн музей юм. Монголын Уран зургийн галерей 31 жилийн түүхэндээ давтагдашгүй урлагийн бүтээлийн сан хөмрөгөөр баяжигдан ирсэн бөгөөд хосгүй үнэт өвүүдийг үзэсгэлэнгийн танхимдаа байрлуулж, иргэдийн урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа юм. Түүнчлэн тус музей 2019 оноос шинэ менежментээр ажиллаж, явуулын үзэсгэлэн буюу “Галерей аялж байна” зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж гадаад, дотоодод Монголын урлагийг сурталчлан, таниулах үйл ажиллагаа явуулж байна.

Монголын Уран зургийн галерей өдөр бүр 9.00-18.00 цаг хүртэл ажилладаг ба насанд хүрэгчид 4000 төгрөг, оюутнууд 2000 төгрөг, хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

ShareTweetShare
Previous Post

“ЭТГЭЭД” зураг авалтаараа ялгардаг Б.Баатар гэж хэн бэ?

Next Post

Улаанбааатарт 14-16 хэм хүйтэн байна

Next Post
Улаанбаатарт өдөртөө 8 градус дулаан байна

Улаанбааатарт 14-16 хэм хүйтэн байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан