Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл ‘Худалдагч охин’ уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ. Түүний уран бүтээл “Шилдэг цом”-ын төлөө өрсөлдөх болсон тухай баярт мэдээг дуулгав. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм.
Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг киногоо шалгаруулах аж.
Энэ удаа нийт 76 орны кино найруулагчийн кино Осакагийн кино фестивальд өрсөлдөхөөр оролцсон байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино болсон. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлдөх эрхтэй болжээ.