• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 ДАХИН ИХ цагийг гэрийн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна

2022-03-02
in Дэд онцлох, Нийгэм
0
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 ДАХИН ИХ цагийг гэрийн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна

Монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна. Уг зөрүү нь хөдөө орон нутагт илүү өндөр байна. КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэг хаагдсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж, ажиллах хүчний оролцооны түвшин 1.6 пунктээр, эрэгтэйчүүдийнх 1.2 пунктээр тус тус буурсан хэмээн Азийн хөгжлийн банк судалгаагаар гаргаж тавьсан.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсаар байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл төдийгүй эдийн засгийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж байна үзсэн байна.

Тодруулбал, 2000 оноос хойш эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин 7.6 хувиар буурсан бол эсрэгээрээ эрэгтэйчүүдийнх мөн хугацаанд 3.5 пунктээр өсжээ.

2019 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байна. Хөлсгүй гэрийн ажилд эмэгтэйчүүд давамгайлах үүргийг гүйцэтгэж, цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Цаашилбал хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарлаас шалтгаалан цалин өндөр уул уурхай, барилгын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байна. Харин цалин багатай албан бус хөдөлмөр эрхлэлт тухайлбал нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны салбарт эмэгтэйчүүд зонхилж байгаа юм. Гэр ахуйн хөлсгүй ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд гүйцэтгэхийн зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувиас 63.2 хувь болгох боломжтой гэж тооцжээ. Өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар энэ түвшинд хүрэх боломжтой ба ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшнийг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэж АХБ тооцоолсон байна.

Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орны хэрэгжүүлсэн сайн туршлага:

  • Япон, БНСУ-ыг Норвеги, Финланд улстай харьцуулсан судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн тууштай хөдөлмөр эрхлэлтэд 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг онцолсон байна.
  • Олон оронд хүүхэд асрах цогц үйлчилгээ, аавын цалинтай чөлөө авах эрхийг хуульчлах зэргээр эцэг эхийг дэмжсэн олон төрлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ нь, Швед Улсад хүүхдээ (хүүхэд тус бүрд) 12 нас хүртэл жилд 120 өдрийг тогтмол орлогынхоо 80 хувьтай тэнцэхүйц цалинтайгаар чөлөө хэлбэрээр авдаг байна.
  • Норвеги Улсын эцэг эхчүүд хүүхдээ 12 нас хүртэл 10 өдрийн цалинтай чөлөөг жилд авах эрхтэй бөгөөд ганц бие эцэг/эх бол 20 өдрийн чөлөө авах эрхтэй.
  • Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Их 20”-ийн бүлгийн орнуудын тэн хагас нь улс төрийн намуудад квот тогтоох, урамшуулал олгох, мөн тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүд давамгайлан ажилладаг тогтмол бус ажлын байрыг байнгын ажлын байр болгохыг дэмжсэн нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр хагас цагийн ажил хийх боломж нэмэгдэж ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангахад түлхэц болж байна. Мөн тухайн өрхөд орлого олж байгаа хоёр дахь иргэн бүрд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг ч мөн Татварын тухай хуулиар зохицуулсан байна.
ShareTweetShare
Previous Post

Д.Сумъяабазар: Ажлын ард гарч, үр дүнг нь үзэх л үлдсэн

Next Post

Цахилгаан дулаан болон шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөв

Next Post
Цахилгаан дулаан болон шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөв

Цахилгаан дулаан болон шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан