Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 170,600 төгрөг байв.