• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Оросын газрын тос, байгалийн хийн импортод АНУ хориг зарлалаа

2022-03-09
in Дэлхий дахинд
0
Оросын газрын тос, байгалийн хийн импортод АНУ хориг зарлалаа

Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж байгаагаа Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарлалаа.

Ингэснээр Украины хямралтай холбоотой Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ эрчимжиж байна.

АНУ-ын холбоотнуудаас Их Британи энэ оны сүүлээр Оросын импортод хориг тавихаа мэдэгджээ. Харин Оросын байгалийн хийгээс гүнзгий хамааралтай Европын Холбооны улсууд энэ удаагийн хоригт нэгдээгүй байна.

“Америкчууд Украины ард түмнийг дэмжиж, Путиний дайнд татаас төлөхгүй гэдгээ тодорхой харууллаа” гэж Жо Байден хэлжээ.

Тэрбээр энэхүү шийдвэрээ Европын холбоотнуудтайгаа зөвлөлдсөний эцэст гаргаснаа бас тайлбарласан байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2022 оны сүүлээр Оросын газрын тос болон холбогдох бүтээгдэхүүний импортод хориг тавихаа амлажээ. Тэрбээр өөрийнх нь улсын эрчим хүчний салбар хоригийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай байгааг мэдэгджээ.

Германы канцлер Олаф Шольц ийм хоригийг нэг өдрийн дотор гаргах боломж Европын орнуудад байхгүйг хэлсэн бол Брюсселийн эрх баригчид энэ онд багтаан Оросын байгалийн хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнөөдрийг хүртэл Өрнөдийн орнууд Оросын банк, санхүүгийн системд олон төрлийн хориг арга хэмжээ зарласан боловч газрын тос, байгалийн хийн импортод гар хүрээгүй байсан юм.

Энэ нь зөвхөн Оросын талыг хохироогоод зогсохгүй өөрсдийнх нь эдийн засагт ч дарамт учруулах шийдвэр байлаа.

Москвагийн эрх баригчдын хувьд газрын тос, байгалийн хийн салбар бол экспортын орлогынх нь гол эх үүсвэр юм.

АНУ-ын тал өөрт ирэх ачааллыг бууруулахын тулд Венесуэлийн газрын тосны хоригийг чөлөөлөх, Саудын Арабын олборлолтыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Мөн өөрийн стратегийн нөөцөөс газрын тос зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Европын холбоотнууд маань энэ хоригт нэгдэх боломжгүй байгааг бид ойлгож байна. АНУ-ын дотоодын газрын тосны үйлдвэрлэл бүх Европынхоос ч хол илүү. Тиймээс бид л зөвхөн ийм арга хэмжээ авч чадна” гэж Байден мэдэгджээ.

Гэхдээ тэр Европын холбоотнуудтайгаа Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хамаарлаа багасгах урт хугацааны төлөвлөгөөн дээр хамтран ажиллаж байгаагаа хэлсэн байна.

2021 онд АНУ өдөр бүр 672,000 баррель газрын тос ОХУ-аас импортолжээ.

Энэ нь тус улсын нийт хэрэгцээний 8 орчим хувь юм.

Үлдсэн хэсгийг дотооддоо үйлдвэрлэх, Канад, Мексик, Саудын Арабаас импортлох замаар бүрдүүлдэг байна.

Харьцуулбал Европын улсууд өдөрт бараг 4 сая баррель газрын тос ОХУ-аас импортолдог ажээ.

Эх сурвалж: Associated Press

ShareTweetShare
Previous Post

Путин 2022 оны турш зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг хориглох захирамж гаргажээ

Next Post

Хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Next Post
Төлбөрийн тэнцлийн урсгал данс алдагдалтай гарав

Хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан