Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ‘Өнөөдрийн хуралдаанаар албан ажлын хариуцлагын асуудал яригдсан. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргасан’ гэв.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин 2021 онд томилогдож байсан бол Ц.Нацагдолгор 2020 онд Соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.