• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Талх, боорцогны үнэ 200-1500 төгрөгөөр нэмэгджээ

2022-04-13
in Дэд онцлох, Нийгэм
0
Талх, боорцогны үнэ 200-1500 төгрөгөөр нэмэгджээ

Иргэд талх, нарийн боовны үнэ нэмэгдэж байгаад бухимдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Худалдан авагчид үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад борлуулагчид “Хил гааль хаалттай, бензиний үнэ нэмэгдсэн” гэх тайлбар хэлж байгаа аж. Тиймээс томоохон үйлдвэрүүдээс гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад бүтээгдэхүүний үнээ нэмсэн талаар лавлалаа. Мөн зах, худалдааны төвд талх, нарийн боовны үнээ сүүлийн долоо хоногт хэдэн төгрөгөөр нэмсэн болохыг тодруулав.

Үндэсний үйлдвэрлэгчид угтаа үнээ нэмэх шаардлага байхгүйг иргэд хэлж буй. Харин үйлдвэрлэгч компаниуд “Бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй бол үндсэн зардлаа нөхөх боломжгүйд хүрнэ” гэлээ.

ТОМООХОН ГУРВАН ҮЙЛДВЭР ЭНЭ САРД ТАЛХ НАРИЙН БООВНЫ ҮНЭЭ 200-650 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ

Иргэдийн амьдралд татвар, шимтгэл зэрэг татаас өндөр байгаагаас гадна хэрэглээний барааны үнэ өдөр ирэх бүрд өсч байгаа нь дарамт болж байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт иргэд гурав хоног төв талбайд жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн. Хэдийгээр жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар арга хэмжээ авч, өргөн хэрэглээний барааны үнийг хуулиар барина гэдгээ мэдэгдээд байгаа ч одоогоор шийдэлд хүрээгүй. Харин ч эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэгчид энэ мэдэгдлийн дараа бүтээгдэхүүний үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн. Тухайлбал, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ огцом өсөв.

Гурилын үнэ он гарснаас хойш нэмэгдээгүй. Харин гурилан бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа нэмэгджээ.

Худалдаачдын хувьд татан авалтын үеэр зөвхөн борлуулагчтай харьцдаг. Үүнээс болж санал, гомдлоо хэлж чадалгүй бараагаа хүлээж авдаг байна. Хэдийгээр зах зээл дээр өрсөлдөөн шударга, нээлттэй явагдах ёстой ч иргэдийн амьдралд үйлдвэрлэгчид дарамт үзүүлж болохгүй. Эдийн засаг өдрөөс өдөрт хямарч, иргэний төдийгүй улс орны амьдралд нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн харж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг үйлдвэрүүд талх, боорцогны үнээ нэмсэн бол өмнө нь “Жинтуул” ХХК боорцогны үнээ 1500-3500 төгрөгөөр нэмжээ. Энэ бүхэн үйлдвэрийн дотоод асуудалд тооцогддог учир хяналтын байгууллагууд шалгадаггүй аж. Угтаа бол энэ нь нэг иргэний бус, нийтийн эрх ашигтай хамаатай асуудал.

ShareTweetShare
Previous Post

Шанхайд 500 гаруй ачааны хөлөг онгоц гацсан байна

Next Post

Он гарснаас хойш 2.74 сая тонн нүүрс экспортолжээ

Next Post
Он гарснаас хойш 2.74 сая тонн нүүрс экспортолжээ

Он гарснаас хойш 2.74 сая тонн нүүрс экспортолжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан