ДЭМБ-аас мэдээлснээр, сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 92-т хүрч, нас баралт бүртгэгдээгүй байна. Тус байгууллагаас тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар сармагчны цэцэг өвчний лабораториор батлагдсан 92 тохиолдол бүртгэгдэж, 28 сэжигтэй тохиолдлыг шалгаж байна гэж мэдээлсэн билээ.
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар энэ өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр халдварын тохиолдол зөвхөн эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд орсон эрчүүдийн дунд голчлон тохиолдсон байна.
Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг хэдхэн долоо хоногийн дотор арилдаг ч зарим тохиолдолд эрүүл мэндийн байдал хүндэрч, үхэлд ч хүргэж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ. Их Британи, Швед, Итали, Франц, Австрали, Канад, Герман, Нидерланд, Швейцарь, Испани зэрэг хэд хэдэн оронд энэ өвчний тохиолдол илэрсэн байна.