• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Мөнхбаатар: Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо

2022-08-17
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Б.Мөнхбаатар: Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнлд харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болж нарийссан.

Геодизи бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодизийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.

Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодизийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодизийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал,  өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан.

Тиймээс геодизийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм.

Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна

Next Post

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа

Next Post
ЗГ: Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөх тухай хэлэлцэж байна

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан