• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Цэцэрлэгийн бүртгэл 60 гаруй хувьтай байна

2022-08-18
in Боловсрол, Дэд онцлох, Нийгэм
0
Цэцэрлэгийн бүртгэл 60 гаруй хувьтай байна

Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг энэ жил цахимаар хийж байгаа билээ. Өмнө нь сугалаагаар хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг байсан бол энэ жил ‘E-Mongolia’ системээр хүсэлт илгээж, хүүхдээ аль цэцэрлэгт хамрагдах хариуг хүлээн авах юм. Бүртгэлийн явцын талаар Боловсролын яамнаас тодрууллаа.

‘Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141023 хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар 86309 хүүхдийн бүртгэл хийгдээд байна. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариуг наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гар утасны дугаарт мессежээр илгээх ба давхар ‘E-Mongolia’ системээс орж харах боломжтой.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдүүд нь:

  • 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх.

Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Мөн байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулах болно’ гэлээ.

Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авах, шинэр байгуулах, хувийн цэцэрлэгтэй хамтарч ажиллах зэрэг арга хэмжээ авч буй. Одоогоор зарим дүүргийн 14 байршилд цэцэрлэгийн обьект худалдан авах төлөвлөгөө гаргаад буй. Төлөвлөгөөний дагуу тендерүүд ч зарлагдаад байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдсэнээр Баянгол, Хан-Уул, Чингэлтэй зэрэг дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах, шинээр барих тендерүүд зарлагджээ. Түүнээс гадна худалдан авах ажлын хүрээнд хүүхэд хүлээж авахад зарим обьект нь бэлэн болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд бий.

Эдгээрийн 11 мянган хүүхдийг эхний ээлжид нэмэлтээр гаргасан цэцэрлэгүүдэд есдүгээр сарын 1-н гэхэд хамруулна. Харин үлдсэн 24 мянга гаруй хүүхдийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор цэцэрлэгт элсүүлэх шийдвэр гарсан.

ShareTweetShare
Previous Post

Оны эхний долоон сард тэмбүү өвчний 2,183, ХДХВ/ДОХ-ын найман тохиолдол бүртгэгджээ

Next Post

Д.Ангар: Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна

Next Post
Д.Ангар: Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна

Д.Ангар: Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан