Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар салбарын сайд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан ‘Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна.
Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4,800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон’ гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр “Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнээд байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.