• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Шинжлэх ухаан

Олон улсын залуу Монгол судлаачдын холбооныхон төрийн гурван өндөрлөгт хандлаа

2020-11-25
in Шинжлэх ухаан
0
Олон улсын залуу Монгол судлаачдын холбооныхон төрийн гурван өндөрлөгт хандлаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
Ил захидал
Та бүхний амгаланг айлтгая.
Олон улсын залуу монгол судлаачдын холбоо, их дээд сургуулийн түүхийн багш нараас Соёлын сайдын ажил эрхэлж буй С.Чулууны БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй байгуулсан ‘Монгол Улсын Үндэсний Архивын Хүрээ сайдын хөмрөгийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ’-тэй холбогдох Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хууль, тогтоомжийг илт зөрчсөн, үндэсний эрх ашгаас урвасан байж мэдэх ноцтой асуудлыг анхааран авч үзнэ үү хэмээн хандаж байна.
С.Чулуун нь ШУА-ийн Түүхийн хүрээлэн (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болж өөрчлөгдсөн)- гийн захирлын алба хашиж байхдаа буюу 2012 онд БНХАУ-ын дурдсан байгууллагатай “Монгол Улсын Архивын сан хөмрөг дахь Хүрээ сайдын баримтын бүх дансыг хэвлэн нийтэлнэ” гэсэн агуулгатай нэгэн ноцтой гэрээ байгуулж, төсөлт ажлын Монголын талыг удирдаж байгаа ажээ. Гэрээнд “Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу сэргээн засварласан 640.000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг эмхэтгэх (нэг нүүрийг 5000 төгрөгийн төлбөр төлж хуулбарлан авдаг журмаар бол уг баримтыг хуулбарлахад нийт 3 тэрбум 200 сая төгрөг төлөх ёстой); Баримтуудыг зурган хэлбэрээр хэвлэх ба он дараалалд оруулах; Баримтын нэг боть нь ойролцоогоор 500 нүүр байх ба нийтдээ 1280 орчим боть болно” гэх зэрэг заалтыг тусгасан байна. Түүнчлэн гэрээнд ‘Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн заасан нь Монголын архивын баримтыг Хятадын тал хамтран эзэмших үр дагаварт хүргэхээс гадна Монгол Улсын Архивын тухай хууль тогтоомжуудыг зөрчин эх түүхээ худалдсан хэрэг болжээ. Мөн “талууд маргаантай асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ хэмээсэн нь албан ёсны болгосон хуйвалдааны хэлцэл байна. Учир нь энгийн бизнесийн гэрээнд хүртэл асуудал гарвал хаанахын ямар шүүх хариуцахыг зааж өгсөн байдаг билээ.
Гэрээлсэн талууд ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд Хятадын тал уг баримт бичгийн эхний 20 ботийг хэвлэн гаргаж, худалдааны цахим хуудсаар нэг багцыг нь 8 сая гаруй төгрөгөөр борлуулж байна (500 багц нь 4 тэрбум, 1000 багц нь 8 тэрбум төгрөг болно). Гэвч Монголын тал болох Үндэсний төв архив, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн өндөр үнээр худалдаж буй номын ашгаас ямар ч хувь авдаггүй байна.
Аливаа бүрэн эрхт, тусгаар тогтносон улс архивын их хэмжээний баримтыг гадаадын улсад шууд хуулж өгдөггүй нийтлэг жишиг, нарийвчилсан журамтай байтал Монголын болон орос зэрэг бусад улсын хэдэн зууны түүхэнд холбогдох нэн чухал эх сурвалж, баримт бичгээс бүрдсэн Архивын бүтэн фондыг сканердан авч, гэрээ байгуулсан нэрээр “бэлэглэсэн”-ийг төлөвлөгөөт, санаатай үйлдэл гэж үзэж болохоор байна. Иймд уг бусармаг үйлдлийг таслан зогсоох, мөрдөн мухарлах, хянан шалгах, улмаар гэрээ байгуулсан этгээдтэй хуулийн хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголын үндэсний эрх ашигт хохирол учруулах, албан тушаал ашиглан хулгай хийх, урван тэрслэх аливаа үйлдлийг гаргуулахгүй тулд Архивын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж байна.
Олон улсын залуу монгол судлаачдын холбоо
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
ShareTweetShare
Previous Post

Улаанбаатарт 6, Дорноговьд 1, Сэлэнгэд 20 шинэ тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 262 боллоо

Next Post

Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Next Post
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан