Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/53 дугаар захирамжийн дагуу зохион байгуулж байгаа “Ээлтэй ирээдүй” аяны хүрээнд хяналт, шалгалтын ажил явагдаж байна. Хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчныг хангах үүднээс бүх түвшний сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын орчинд хяналт, шалгалт хийж байгаа. Гарсан зөрчил дутагдлыг засаж сайжруулах тал дээр байгууллагуудтай хамтран ажиллаж байна.