• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Банк бусаас бус банкнаас зээл авъя

2022-10-12
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Атар талх тансаг хэрэглээнд тооцогдож, ам.долларын үнэ сансрын хөлөгт суугаад сар руу хөөрчихлөө. Үнийн хөөрөгдөл арилна, гадаад валютын ханш буурна гэж эрх мэдэлтнүүд ярьж байгаа ч яг хэзээ вэ гэдэг асуулт үлдэв. Ард иргэд байдгаа барж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр эцэст аргагүйн эрхэнд зээл авч байна. Гэхдээ банкнаас бус банк бусаас.

Банк ерөнхийдөө хэрэглээний болон бизнесийн гэсэн хоёр төрлийн зээл гаргадаг. Хэрэглээний зээл дотор нь иргэдийн түгээмэл авдаг цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан, орон сууцны, автомашины зэрэг зээлүүд багтана. Өнөөдрийн байдлаар Монголд банкны энэ төрлийн зээлүүд хязгаарлагдмал буй. Шалгуур нь өндөрсч, зээлийн хэмжээндээ лимит тогтоосон гэ

ж хэлж болно. Жишээлбэл, цалингийн зээл авъя гэж хүсэлт гаргавал 15 сая төгрөг хүртэлх зээлийг судална. Харин бизнесийн зээл дээр 500 сая төгрөг хүртэлх зээлийг судална. Урьдынх шиг өдөртөө хүсэлтээ гаргаад ажлын цаг дуусахаас өмнө зээлээ авдаг үе өнгөрсөн. Мэдээж банк бүр лимитээ ялгаатай тогтоосон.

Зээлээ хязгаарласан нь олон шалтгаантай гэнэ. Банкууд “IPO” гаргахын тулд балансаа сайжруулахаар зорилгоор зээлүүдээ ерөнхийдөө зогсоосон. Аль болох зээл шинээр гаргахгүйгээр одоогийн зээлүүдээ болон хугацаа нь хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ сайн төлүүлж, шахаж шаардаж буй. Баланс сайжирвал, ашиг нэмэгдэнэ. Мөн Орос-Украины дайны улмаас Монгол руу орж ирдэг мөнгөний урсгал саарч, валютын нөөц хомсдож, долларын ханш өссөн. Ийм үед зах зээлд мөнгө нийлүүлэх нь төгрөгийн ханшийг улам унагадаг учир Монголбанк хатуу бодлого барьж байгаа гэх.

Яг энэ үед ББСБ буюу Банк бус санхүүгийн байгууллагууд иргэдэд хүссэн зээлийг нь олгож, бирд шиг л байна. “Шуурхай зээл”, “Урьдчилгаагүй”, “Хүү нь зээлийн төрлөөсөө хамаараад 1.79-өөс 3.4 хувь” гээд янз бүрийн л нөхцөл тавих аж. Угтаа иргэд эчнээ танил банкнаасаа зээл авах хүсэлтэй ч өнөөдөр ББСБ-аас өөр сонголт алга. Зээлийн хүү нь хэд ч байсан хэрэгцээгээ хангахын тулд үл хөдлөх, автомашин, газар, лангуу гээд үнэд хүрч болох бүхий л өмчөө барьцаалж, зээл авч байна.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр улирлын тайланг харахад банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 529 ББСБ байгаа бөгөөд нийт харилцагчийнх нь тоо өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өсч, давхардсан тоогоор 4.6 саяд хүрчээ. Харин зээлдэгчийн тоо 2.4 дахин өсч, 1.4 саяд хүрсэн байна. Хамгийн анхаарал татсан нь тэд 184.4 тэрбум төгрөгийн орлого олж, 105.8 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Үйлчлүүлэгч их байгаа учир үүнийг дагаад хүүгийн орлого болон үйлчилгээний хураам шимтгэлийн орлого нь 72.8 болон 91.7 хувиар тус тус өссөн гэнэ. Гэхдээ энэ зөвхөн нэгдүгээр улирлын үзүүлэлт гэдгийг сануулах нь зүйтэй.

Жилийн өмнө бодлогын хүү 6.0 хувь байсан бол энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар 12.0 хувь болж өсчээ. Монголбанк бодлогын хүүг тогтоодог. Бодлогын хүү нь өөрөө арилжааны банк, ББСБ-уудын суурь хүү болж өгдөг гэж ойлгож болохоор. Үүнээс шалтгаалан банк, санхүүгийн бүх төрлийн байгууллагын зээлийн хүү, хадгаламжийн хүү нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн л бол үүнийг дагаад банкууд, ББСБ-ууд хүүгээ өсгөхөөс өөр сонголтгүй гэнэ.

Нөгөө талд ломбардууд мөн үйлчлүүлэгч ихтэй байна. Хоногийн хоол, хэрэглээний зардлаа таслахгүйн тулд иргэд тавьж болох зүйлсээ тавьж, талх, бензинийхээ мөнгийг олж байх шиг.

Эрх мэдэлтнүүдийн амлаад буй сайн цаг хурдхан шиг л ирж, банк, санхүүгийн салбар эргэн хэвийн байдалдаа ороосой гэж ард иргэд хүсч байна. Тэр үед ББСБ-ын янз бүрийн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, элдэв хураамж, хүүнд дарлуулахгүйгээр цалин, тэтгэврийн зээлээ банкнаасаа авах нөхцөл бүрдэх буй.

ShareTweetShare
Previous Post

Путинд трактор бэлэглэжээ

Next Post

Ипотекийн зээл гэр хороолол руу тэлнэ

Next Post
Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Ипотекийн зээл гэр хороолол руу тэлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан