Цар тахлын улмаас хоёр жил орчим хугацаанд завсарлаад байсан ОХУ-БНАСАУ-ын төмөр замын худалдаа сэргэж, эхний ачаагаа солилцсон тухай Оросын Интерфакс агентлаг өчигдөр мэдээлжээ.
Эхний галт тэрэг Хасан-Туманганы боомтоор цэвэр цусны үүлдрийн 30 адууг ОХУ-аас Умард Солонгост тээвэрлэн хүргэсэн тухай гаалийн мэдээнд дурдсан байна.
Хил хаагдахын өмнөх жил буюу 2019 онд Умард Солонгос цэвэр үүлдрийн 12 адуу авч байжээ.
2010-2019 оны хооронд нийт $584,302-ын үнэ бүхий 138 адууг Умард Солонгос импортолж байсныг ОХУ-ын гаалийн албаны тоо баримт харуулж байна.
Орос цэвэр үүлдрийн адуу нь Умард Солонгосын хувьсгалын бэлгэдэл, улс төрийн суртал нэвтрүүлгийн нэг хэсэг болдог амьтан юм. Оросын Алс Дорнодын Төмөр Замын компани дараагийн ээлжийн ачаанд эм, эмнэлгийн хэрэгсэл Умард Солонгос руу ачих тухай мэдээлжээ. Гэхдээ хугацааны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: The Moscow Times