Өнөөдөр/2024.03.04/ нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлах хуваарьтай байна.
Тодруулбал Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн доорх байршлуудад өдрийн турш буюу 10:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлах болсныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлжээ.
Тус компаниас энэ сард хийх цахилгаан тоноглолд засвар хийхээр болоод буй. Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг байна.